БНХАУ гурван жилийн дараа хилээ нээв. Коронавирусний халдвартай тэмцэх “Тэг ковид” хатуу бодлогыг цуцалсны дараах нэг сарын хугацаанд Хонконгийн олон мянган оршин суугч өнгөрсөн амралтын өдрүүдэд эх газрын Хятадад зорчжээ. Арлын оршин суугчдад одоогоор хоногт 50 мянган хүн зорчих квот үйлчилж байна. Одоогийн байдлаар, 410 мянган оршин суугч эх газрын Хятадад зорчихоор бүртгүүлсэн тухай “South China Morning Post” хэвлэлд мэдээлжээ. Хятадын талаас 6600 хүн өнгөрсөн ням гарагт Хонконгт зорчсон байна.
“Тэг ковид” бодлогыг цуцалснаас хойш дэлхийн хамгийн олон хүн амтай улсад халдварын хүчтэй давлагаа эхэлсэн. Лондонгийн “Airfinity” мэдээлэл боловсруулах компани Хятадад хоногт 2.5 сая хүн ковидын халдвар авч, 16 мянга гаруй хүн нас барж байна гэсэн тооцоолол гаргажээ. Энэ сарын дунд үе гэхэд хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 3.7 сая болж өснө гэж үзэж байна. “Airfinity” компанийн мэдээллээр, ирэх дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд нас баралт 1.7 саяд хүрэх гэнэ. Хятад улс халдварын албан ёсны мэдээлэл гаргахгүй байгаа нь олон улсын шүүмжлэл дагуулаад байна. Герман зэрэг олон улс орон Хятадаас ирж буй зорчигчдод ПСР шинжилгээ хийлгэх шаардлага тавьж байна.
Шинэ давлагаа Цагаан сараар эхэлнэ
Энэ сарын 22-нд Хятад улс Цагаан сараа тэмдэглэнэ. Олон улсын шинжээчид энэ үеэр халдварын шинэ давлагаа эхэлнэ хэмээн сэрэмжлүүлж байна. Тус улсад 500 сая хүн уламжлалт баяраа тэмдэглэхээр дотооддоо шилжилт хөдөлгөөн хийнэ. Дөч орчим хоног үргэлжлэх эл урсгал халдварын тархалтыг эрчимжүүлж, халдварыг хотоос хөдөө орон нутагт дэлгэрүүлнэ гэж шинжээчид болгоомжилж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Mglchuud aigaad bh yu bnaa.bugd tusaad edgesen bizdee .hamriin haniad todiil medegdene.
ОЛОН УЛСЫН СУДЛААЧИДЫН ҮЗЭЖ БУЙГААР ЯЛАНГУЯА ИЙМ БАЙДАЛТАЙ ТАРХАЛТ НЬ ИХЭСВЭЛ 2023 ОНЫ 4 САР ГЭХЭД ХЯТАДАД 1,6 САЯ ХҮН НАС БАРАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙГАА БА 60-ААС ДЭЭШ НАСНЫ 270 САЯ ИРГЭДЭД ЭНЭ НЬ ИЛҮҮ ТОХИОЛДОХ МАГАДЛАЛТАЙГ АНУ, АВСТРАЛИ, АНГЛИ, КАНАДЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАНДАЛТЫН ТӨЛӨВИЙГ ТООЦОГЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ТОДОРХОЙЛЖЭЭ. БНХАУ-ЫН ХУВЬД КОВИДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛҮҮД НЬ ХААЛТТАЙ, ХЭРЭГЛЭЖ БУЙ ВАКЦИН НЬ ОДООГИЙН ТАРХААД БУЙ ДЭД ХУВИЛБАРУУДАД ҮР ДҮНГҮЙ БАЙГААГ ЛАБОРАТОРИУДЫНХАА ШИНЖИЛГЭЭНҮҮДЭЭРЭЭ ТОДОРХОЙЛСОН БАЙНА. ОДООГИЙН БҮХ ХОРИО ЦЭЭРЭЭ СУЛЛАЖ БАЙГАА НЬ СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТООХ БОДЛОГО ГЭЖЭЭ.
Хятад улсад өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болж байгаа юм бна . ийм үед хил нээгээд МУ-д ко-тохиолдол ихэсвэл яана