“Apple” мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютер бүтээнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

АНУ-ын “Apple” компани мэдрэгчтэй дэлгэц бүхий анхны зөөврийн компьютероо бүтээж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

“Apple” компани энэхүү төсөлдөө ихээхэн ач холбогдол өгч байна. Ингэхдээ шинэ бүтээгдэхүүний талаарх эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа тул төлөвлөгөөнд өөрчлөлт орж магадгүй гэж тус агентлагийн эх сурвалж дурджээ.

Тус компани зөөврийн компьютероо мэдрэгчтэй дэлгэцтэй болгох саналыг удаан хугацаанд үгүйсгэж байсан гэж Блүмберг агентлаг тодруулсан байна. “Apple” компанийг үндэслэгч агсан Стив Жобс ийм шийдвэрийг ажиллах тав тухын хувьд аймшигтай гэж үзэж байжээ. Түүнчлэн, тус компани мэдрэгчтэй дэлгэц iPad таблетын борлуулалтыг бууруулж болзошгүй гэж болгоомжилж байжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, тус компанийн анхны мэдрэгчтэй дэлгэцтэй Mac 2025 онд гарах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top