Орост хоногт 5078 хүн ковидоор өвчилжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

Хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 5078 хүн ковидын халдвараар өвчилсөн нь батлагджээ.

Өвчлөгсдийн 876 нь эмнэлэгт хэвтсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Халдварын тохиолдлын тоо нь өмнөх өдрийнхөөс 403-аар нэмэгджээ. Тэгвэл өмнөх өдөр нь ковидын халдвараар эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо 882 байсан юм.

Харин эдгэрч, эмнэлгээс гарсан хүмүүсийн тоо хоногт 4271 байжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 47 хүн ковидын халдварын улмаас нас барсан байна.

Коронавирусний Омикрон хувилбарын дэд хувилбар болох XBB.1.5 буюу кракен ОХУ-д бүртгэгдсэн билээ. Кракен дэд хувилбараар халдварласан анхны тохиолдол Пенза мужид бүртгэгдсэн.

ОХУ-д Омикроны хэд хэдэн дэд хувилбар тархаад байгаагаас BA.5 хувилбар давамгайлж байгаа аж.

Вирус судлаачдын ярьж буйгаар кракен хувилбар нь илүү халдвартай ч хоруу чанар, хүндрэл багатай гэнэ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.86.72) 2023 оны 01 сарын 14

fk china

0  |  0
Зочин(202.21.108.33) 2023 оны 01 сарын 13

Ковидыг одоо хэн тоохов дээ.

0  |  0
Top