Тархины үхжилттэй донорын эрхтнээр 55 хүний амь аварчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхийн эрүүл мэндийн байгууллага болон Донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа. Тус гэрээ байгуулагдсанаар амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээний хүрээнд хамтран ажиллах, тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой болж буй юм.

2019 онд энэхүү гэрээг анх УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ГССҮТ-тэй хамтран байгуулж 225 тархины үхэлтэй боломжит донор илрүүлэн, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж, 55 хүний амь насыг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлээд байна. Энэ жил УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дархан нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулаад байна.

Цаашид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулахаар ажиллаж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ner ugui (103.11.195.34) 2023 оны 01 сарын 25

Энэхүү гэрээнд чинь донор болж буй иргэдийн ар гэр, эсвэл тэднийг төлөөлсөн Хүний эрхийн байгууллага хэрхэн яаж оролцдог юм бэ? Тархины үхжилттэй гээд эмч шийдээд эд эрхтэнийг нь авдаг юм уу? Комисс тогтоодог юм уу? Сэхэж болохоор хүнийг үхжилттэй гээд онош тогтоохгүй гэсэн баталгаааг хэн гаргадаг юм бэ?

0  |  0
Top