Ц.Билэгтсайхан: Сорьцын 96%-д BQ1.2 дэд хувилбар илэрлээ

2023 оны 01 сарын 26

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс "Ковид-19" халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.01.26/ мэдээлэл өглөө.


ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Сүүлийн 24 цагт БНХАУ-д 19 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 7 хоногт 122 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдаж байгаа тохиолдол өмнөх 7 хоногтой харьцуулахад 25%-аар буурсан үзүүлэлт. Сүүлийн 7 хоногт 484 нас баралт бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад мөн 25%-аар буурчээ.

Урд хөршид “Ковид-19” халдварын BA5 хувилбар давамгайлж байгаагаас гадна бусад хувилбарууд ч тодорхойлогдож байна.

Монгол Улсын хувьд 2023 оны гуравдугаар 7 хоногт 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 50%-аар буурсан үзүүлэлт болж байна.

Өнөөдрийн байдлаар 11 хүн эмнэлэгт “Ковид-19” гэдэг оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа бол 16 хүн хяналтад байна.

Хамгийн сүүлийн 16 сорьцын 15 буюу 96%-д нь BQ1.2 гэдэг "Омикрон"-ы дэд хувилбар тодорхойлогдсон. Нэг сорьцонд BA5.2 хувилбар тодорхойлогджээ" гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.160) 2023 оны 01 сарын 26

ХӨРШ ОРОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНД БАЙХАД МАНАЙ УЛС ХЯТАДЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДЛААД ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ ШДЭЭ. ЗӨВХӨН СУДЛААД ЗОГСОХГҮЙ ТЭДНЭЭС ВАКЦИН ХИЙСЭН ЭСХИЙГ НЬ ШАЛГАХ БИЕИЙН БАЙДАЛ ХАЛУУНЫГ НЬ ҮЗЭХ НЭН ШААРДЛАГАТАЙ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Я(202.9.46.27) 2023 оны 01 сарын 26

Хужаагийнх орж ирэхэд ойрхон б адаа..

0  |  0
Зангараг(202.126.89.250) 2023 оны 01 сарын 26

Хятадад тархаж байгаа өвчний явцыг энэ нөхөр судалсан нь ямар учиртай вэ өөрийгөө Хятадын хязгаар нутгийн халдвар судлагч гэж үзсэн хужаа юм бх даа.

0  |  0
Top