ӨНӨӨДӨР: СХД-т 306-р цэцэрлэгийн нээлт болно

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.30)


11:30 цагт Нэгдүгээр хорооллын арын дэнж 31-р хорооны байрны зүүн талаар шинэ замаар дээшээ өгсөөд 306-р цэцэрлэгийн нээлт болно. Утас 88098221

15:00 цагт Үндэсний номын санд: ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнд гүйцэтгэсэн БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУРХАНЫ ШАШИН” сэдэвт суурь судалгааны төслийн ажлын үр дүнд хэвлэсэн “БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУДДИЗМ” (1944-1992), “БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУРХНЫ ШАШИН” (аман түүх) бүтээлийн нээлт, шүүмж хэлэлцүүлэг болно. Утас: 9971-7977.

14:30 цагт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд:”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал болно.

 -“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа орон даяар үргэлжилж байна. Эхний шатны мэдээлэл цуглуулалт 2-р сарын 2-ыг дуустал улс орон даяар явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top