ӨНӨӨДӨР: "Нээлттэй засаглалд өгөгдлийг ашиглах нь” хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.31)


09:00 цагт: Нээлттэй нийгэм форумын байранд “Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь” иргэний нийгмийн байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг болно.

12:00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд Эрчим хүчний салбарын ажилтнуудын тулгамдсан асуудал, МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох Монголын Эрчим хүч, геологи уул уурхай (МЭХГУУ)-н ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хариуцлагагүй үйлдлийн талаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн ҮЭ-ийн холбооноос мэдээлнэ. Утас: 99043832

12:40 цагт: Удирдлагын академийн Б байрны хурлын зааланд “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагаас Улс орнуудын авлигын төсөөллийн 2022 оны индексийг танилцуулна. 

14:00 цагт: БГД-ийн ИТХ-ын ээлжит бус хурал болно. Тус хурлаар эрүүгийн хэргийн 3 шатны шүүхээс ял, шийтгэл авсан төөлөөлөгч Ө.Ууганжаргал болон нас барсан нэг төлөөлөгчийн асуудлаар тус тус хэлэлцэнэ. Утас: 89118383

15:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүдийн сарын уулзалт “Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлдэх нь” сэдвээр болно.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top