ӨНӨӨДӨР: 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг танилцуулна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.02.01)


09:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн нягтлан бодогчдын институт (МНБИ), аудитын компаниуд, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын  “Жилийн эцсийн санхүү, татварын тайлан бэлтгэх” сургалт зөвлөгөөн болно. Утас: 88086225

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд "Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулна.

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Үндсэн хуулийн шинэчлэлтийн талаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бичиг өргөх, ард иргэдэд уриалга гаргах талаар иргэд хэвлэлийн бага хурал зарласан байна.

12:00 цагт: С.Зориг агсны хөшөөтэй АН-ын байранд УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт АН-аас шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ. Утас: 99972117, 93113995

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top