ӨНӨӨДӨР: Койны луйврын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.02.03)


09:00 цагт: Төрийн ордонд: “Малчин эмэгтэйчүүдийн манлайлал” чуулган, үндэсний зөвлөгөөн болно. 

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Чингис хааны Дэлхийн академи”-ийн ерөнхийлөгч П.Давааням Чингис хааны Аугаа их өвийг Монгол Улсад аугаа их хөрөнгө оруулалт болгон зөв нутагшуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн хуульчлах “Мөнхийн санал”-ыг төрийн гурван удирдлагад хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт:  “ЗМ” сонины үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

11:00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд: "Сар бүрийн 3: Цусаа бэлэглэх өдөр”-ийн 95 дахь удаагийн үйл ажиллагааг “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ-аас зохион байгуулна.

11:30 цагт: 3М" сонины үндэсний мэдээллийн төвд “Ворлд плас” зэрэг компанийн гаргасан койны луйврын талаар хохирогчид мэдээлнэ. 

13:00 цагт: Сүхбаатарын талбайд Японы Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчны салбарт богино долгионы холбоогоор тоноглосон 30 автомашин  хүлээлгэн өгнө. Тус үйл ажиллагаанд 21 сав газрын захиргааны дарга, байгаль хамгаалагч нар оролцоно. Утас:88038882.

14:00 цагт: БШУЯ-нд “Монголын Ардын болон гавьяат багш нарын холбоо” ТББ-аас Монгол Улсад дээрх эрхэм алдар цолоор шагнагдсан 860 гаруй хүмүүсийн түүхчилсэн намтар зургаар гаргасан номын нээлт болно.

14:00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд Улаанбаатар хотын ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон "Манай хороо, миний гудамж" аяны талаар мэдээлнэ. Утас: 9916-0069.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top