Украинд олзонд байсан Оросын 101 цэрэг эх орондоо иржээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр олзонд байсан цэргүүдийг Оросын цэрэг-тээврийн агаарын хүчний онгоцоор Москвад хүргэж, эмчилгээ, нөхөн сэргээлт хийх аж.
Цэргүүдэд шаардлагатай эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламжийг үзүүлсний дараа гэртээ харих юм.
Олзонд байсан цэргүүд Украинд ихэнхдээ сэтгэлзүйн эрүү шүүлтэд өртөж байсан талаараа ярьжээ. Зарим нь бие махбодын тамлал үзсэн тухайгаа ч “Россия-24” сувагт ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )