ОХУ, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

ОХУ Украинтай хэлэлцээ хийсний дүнд тус бүр 50 олзлогдсон цэргээ солилцжээ.

Оросын тал цэргүүдээ Сансрын хүчний цэргийн тээврийн онгоцоор Москвад авчирч, Батлан хамгаалах яамны харьяа эмнэлгүүдэд нөхөн сэргээх болон сэтгэл зүйн эмчилгээ хийх гэнэ.

Украины талын мэдээллээр, Мариуполь хотыг хамгаалсан 19, тэр дундаа “Азовсталь” үйлдвэрээс нүүлгэн шилжүүлсэн 12, Чернобылийн атомын цахилгаан станцыг хамгаалж байгаад олзлогдсон 15 цэрэг гэртээ эргэн иржээ.

Үүнээс өмнө энэ сарын 23-нд талууд тус бүр 35 олзлогдсон цэргээ солилцсон юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ үнэн(66.181.182.192) 2022 оны 12 сарын 03

хэн хэний газар нутаг руу эхэлж халдан гал нээсэн билээ. энэ дайн хэний газар нутаг дээр явагдаж байгаа билээ. Өмхий оросууд болиоо

0  |  0
zochin(83.140.77.104) 2022 оны 11 сарын 25

nuulgen shiljuulsen gechjee...kkkk... azovstalias buuj ogson geech... nazi support...

2  |  0
Иргэн(37.167.30.254) 2022 оны 11 сарын 29

Оросууд олзлогдсон цэргүүдийг байцааж шийтгэнэ.Иванууд новшнууд

1  |  5
Top