Аарон Картерын ээж нас барсан өрөөнийх нь зургуудыг ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Дуучин Аарон Картерын ээж Жэйн Картер хүүгийнхээ нас барсан өрөөний гэрэл зургуудийг дэлгэлээ. 

Аароны нас барсан угаалгын өрөөний шалан дээрх ялгадас болон ногоон усаар дүүрэн ванны зургийг нийтэлсэн тэрээр энэхүү зургийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд аваагүй болохыг онцолжээ.

Тэрээр "Миний хүү Аарон Картерын үхлийн жинхэнэ шалтгааныг тодруулахын төлөө мөрдөн байцаалт ажиллагаа явуулахыг хичээж байна. Түүнийг донтолтын улмаас нас барсан гэж үзээд гэмт хэргийн газрыг нарийвчлан шалгаагүй. Гэхдээ тэд хүмүүсийг чөлөөтэй орж гарахыг зөвшөөрсөн. Олон хүн түүний амь насанд заналхийлж байсан. Хууль сахиулах байгууллага үүнийг сайтар нягтлаагүй. Гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхон маань эдгээр зургуудыг дэлгэхийг дэмжсэн. 

 

 

Хүүгийн минь сэтгэцийн эмгэг, жороор олгодог эмээс үүдэн тэд энэхүү хэргийг амархан хаахыг хүссэн. Тэдэнд шийдвэрлэх цаг зав, хүсэл ч байгаагүй. Бид үүнийг хүсээгүй. Бид хариулт авахыг хүсэж байна. Бид шударга ёсыг хүсэж байна. Хариуцлага тооцох ёстой хүмүүс байгаа" гэжээ. 

 

 

Дуучин Аарон Картер өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр гэрийнхээ ваннаас нас барсан байдалтай олдсон. Түүний гэрээс хэд хэдэн савласан хий, эмийн хайрцагнууд олсон бөгөөд уушгинд нь ус байхгүй байжээ.

Жэйн Картерын үзэж буйгаар түүнийг хар тамхины наймаачид хөнөөсөн байж болзошгүй гэнэ. Талийгаач нэгэн хар тамхины худалдаачнаас цаашид хар тамхи авахгүй гэдгээ хэлсэнд худалдаачин түүнийг заналхийлж, мөнгө нэхэж байсныг гэр бүлийнхэн нь илрүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.52) 2023 оны 03 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  9
DR. ADITYA(197.211.53.52) 2023 оны 03 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

2  |  6
Zochin(103.57.92.64) 2023 оны 03 сарын 07

Ungurch bgaa hun chatsga alddag um bnlee. Aluulaagui bhoo. Bairnyhaa usny mungiig tulj chadahgui neg us goojuulaad nileen heden honog orson bh nogoon usyg bodbol tiim ungutei davs ntr hiisen bh. Tegeed l bie n evgui bolood muudsan chin vannaasaa garaad shalan deer baasan bh tegeed tuslamj duudaj amjilgui umgursun bh. Ugui ch bj medne. Uug n huurhun zaluu bj biler

4  |  13
Unshigch (106.154.140.5) 2023 оны 03 сарын 05

Haana tegj baas shees hogondoo hugluruud suudag yum be? \nHudlaa yariad bgaachee!

1  |  6
Зочин(66.181.161.175) 2023 оны 03 сарын 06

Манай түрээсийн байрууд шиг их энгийн засалтай юм. Аарон өрөөндөө яг л эгэл жирийн түрээслэгч шиг гүдэсхэн амьдарч байж дээ. Хүүхдүүд бага байхад тэрүүгээр ч нэг баас энүүгээр ч нэг шээс, хог, тоглоом хөглөрөөд л суудагсан. Энэ америкчууд монголчууд бидэнтэй ер нь ойролцоо ард түмэн юм.

6  |  14
Top