Ким Те Хи татварын албанд шалгагдаж эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Гуравдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Ким Те Хи, И Бён Хон, Гвон Сан Ү зэрэг алдартнуудыг татварын албаныхан шалгаж, хөрөнгийн хэмжээг нь тогтоосон тухай Aju Economy сэтгүүл мэдээлжээ. 

2021 онд жүжигчин Ким Те Хи болон түүний харьяалагддаг байсан "LUA" энтертайнментад татварын албаныхан тусгай мөрдлөг явуулжээ. Тус агентлагийг Ким Те Хигийн төрсөн эгч 2009 онд үүсгэн байгуулсан бөгөөд Ким Те Хи тус энтертайнментад 2019 он хүртэл ажилласан байна. 

Уг мэдээлэл цацагдсаны дараа Ким Те Хигийн харьяалагддаг "Story J Company" түүнийг татвараас зайлсхийсэн гэх мэдээллийг няцаажээ. Тэрээр агентлагаа солих үед бага зэргийн асуудал үүссэн нь татварын албанд шалгагдал үндэслэл болсон ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.152) 2025 оны 03 сарын 13

Манай хошин шогын жүжигчид юу ч төлдөггүй аймар баян болчихсон шдэ. Хөөрхий театрын жүжигчид нь ядарсан хүмүүс бдаг. Бас настай жүжигчид.

10  |  0
Top