Домогт Роналдиногийн хүү "Барселона"-тай гэрээ байгууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

Хөлбөмбөгийн домогт тамирчдын нэг Роналдиногийн хүү Жоао Мендес "Барселона" багтай гэрээ байгуулжээ. 

Жоао Мендесийг гуравдугаар сарын 2-ны өдөр "Барселона"-гийн 19 хүртэлх насны ангилалын багтай гэрээ байгуулсан тухай ЕSPN мэдээлсэн бөгөөд түүний байгуулсан гэрээ 2024 оны зун хүртэл үргэлжлэх гэнэ.  

Жоао Мендес гэж хэн бэ? 

Жоао Мендес бол Роналдино болон түүний экс эхнэр Жэнайна Мендес нарын цорын ганц хүү. 2005 онд Роналдиног Барселона багт тоглож байх үед Жоао Мендес Рио де Жанейро хотод мэндэлжээ.  

Бага наснаасаа эхлэн хөлбөмбөг тоглож эхэлсэн тэрээр 13 настайдаа Крузейро багт тоглож эхэлжээ. Алдартай аавтай гэдгээ ихэд нууцалдаг байсан тэрээр 2022 оны нэгдүгээр сард багаасаа гарсан бөгөөд 2019 онд зургаан жилийн гэрээ байгуулж байсан гэнэ. Түүнийг "Гоол оруулах аюултай хурдан хөлт" хэмээн нэрлэх нь бий. Довтолгооны үед ямар ч байрлалд тоглох чадвартай, нягт нямбай, хяналттай байдал нь түүний гол давуу тал. Энэ нь түүнийг ааваасаа өөр хэв маягтай тоглогч болно гэх таамаглал үүсгээд байгаа аж. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top