Жүжигчин Хан Су Хи "архи уухгүй" гэх амлалтаасаа буцав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

"Хосуудын ертөнц" цувралаараа алдартай болсон жүжигчин Хан Су Хи өнгөрсөн нэгдүгээр сард сонирхолтой пост оруулсан нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг ихээр татсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үеийнхээ зургуудыг оруулсан тэрээр "Би дахиж хэзээ ч архи уухгүй" хэмээн амалсан ч энэхүү амлалтаасаа буцжээ. 

Жүжигчин бүсгүйг энэ сарын 3-ний өдөр Chum Churum хэмээх сөжүний брэндийн нүүр царайгаар ажиллах болсон тухай мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэл цацагдсаны дараа Хан Су Хи инстаграм хуудаснаа оруулсан постныхоо тайлбарыг "Би үүнийгээ буцааж авлаа" болгон өөрчилжээ. 

Түүнийг өөрийнхөөрөө байдаг цөөхөн алдартнуудыг нэг гэлцдэг. Сахиусан тэнгэр мэт дүр төрхөөс татгалзан өөрийнхөөрөө байх болсон тэрээр энэ удаад ч мөн шүтэн бишрэгчдийнхээ талархлыг хүлээгээд байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top