ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Нямсүрэн "Ковид-19" халдварын өнөөгийн байдлын талаар дараах мэдээллийг өнөөдөр /2023.03.07/ өглөө.
Тэрээр "Дэлхий дахинд болон Монгол Улсад ковидын өвчлөл тууштай буурч байна. Дэлхий нийтэд сүүлийн хэдэн 7 хоногт ковидын өвчлөл дараалан буурлаа. Манай улсын иргэд ихээр зорчдог АНУ, Герман, Япон, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг 12 улсад ковидын өвчлөл бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр байгаа боловч өвчлөл нь тууштай буурч байна.
Сүүлийн 7 хоногт Хятадад 97 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 12.7 хувиар буурсан байна. Япон улсад өмнөх 7 хоногоосоо өвчлөл 33 хувиар буурсан.
Манай улсын хувьд ковидын өвчлөл 2023 оны нэгдүгээр сарын 20-оос эхлээд тогтвортой буурч байгаа. Түүнээс хойш 7 хоногт бүргэгдэж байгаа ковидын өвчлөл улсын хэмжээнд 5-аас бага тохиолдол бүргэгдэж байна.
Хамгийн сүүлд буюу есдүгээр 7 хоногт гэхэд улсын хэмжээнд ковидын 3 шинэ тохиолдол бүргэгдсэн. Сүүлийн 7 хоногт лабораторид PCR шинжилгээ 962 хийснээс эерэг тохиолдол 2, түргэвчилсэн 1075 шинжилгээгээр эерэг тохиолдол 1 бүртгэгдсэн" гэв.
Сэтгэгдэл ( 0 )