Загвар өмсөгч Кара Делевинь Лос-Анжелесийн нисэх онгоцны буудал дээр хачирхалтай авирлаж буй зураг болон бичлэг өнгөрсөн есдүгээр сард цацагдсан. Уг явдлаас хойш нам гүмхэн байсан тэрээр Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ.
Тэрээр Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа "Хамгийн их сэтгэл өвтгөж байгаа зүйл нь би тухайн үед өөрийгөө хөгжилтэй байна л гэж бодож байсан. Гэвч зарим талаараа тийм биш байсан. Би үнэхээр хэвийн биш харагдсан. Тиймээс энэ зургуудад нэг талаараа талархаж байгаа.
Миний зан авир зэрлэг гэж хэлж болохуйц болсон байсан. Чамайг хайрладаг, эргэн тойронд тань байдаг хүмүүсийн хувьд энэ бол аймшигтай зүйл. Надад хүмүүсийн туслалцаа хэрэгтэй байсан. Гэхдээ би үүнд бэлэн биш байсан. Энэ л асуудал. Хэрэв та шалан дээрээс босмооргүй санагдаж байвал босож чадахгүй. Тэр үед үнэхээр тийм мэдрэмж төрж байсан. Миний мэдэж байгаагаар би хэрэв тэр чигээрээ үргэлжлүүлсээр байсан бол нэг бол үхэх, эсвэл үнэхээр тэнэг зүйл хийх байсан" гэжээ.
Тэрээр одоогоор 12 үе шаттай эмчилгээний хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд энэ нь түүний амьдралд асар их өөрчлөлт авчирч байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )