Хятад эрчүүд эмэгтэй дотуур хувцасны моделиор ажиллах болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Бүтээгдэхүүнээ олон нийтийн сүлжээгээр борлуулах хамгийн түгээмэл арга бол тик ток болон инстаграм хуудсаар дамжуулан бараагаа сурталчлах явдал билээ.

Худалдан авагчдадаа тухайн бараа хэрхэн харагдахыг харуулахын тулд моделиудад өмсгөх нь түгээмэл үзэгдэл бөгөөд шууд дамжуулалтаар явагддаг худалдаа нь 700 тэрбум ам.долларт хүрдэг Хятад улсад энэ нь хамгийн том зах зээл. Харамсалтай нь тус улсад эмэгтэйчүүдийн дотуур хувцасны загвар өмсөгчдийг харуулсан шууд дамжуулалтыг садар, самуун сурталчилж байна гэх шалтгаанаар хоригложээ.

Энэхүү хоригийн дараа хүнд байдалд орсон дотуур хувцасны худалдаа эрхлэгчид нэгэн арга бодож олжээ. Тэд эрэгтэй модельд эмэгтэй дотуур хувцас өмсгөх болсон бөгөөд өөр сонголт үлдээгүй гэх тайлбар өгсөн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Potin XUiLO(202.179.3.129) 2023 оны 03 сарын 11

XAXAXXAXAXAXAXXAAAAAAAAAAAAAAAAAAAA\n

0  |  0
Top