Тамирчин Хван Чол Сүний эхнэрээ зодож буй бичлэг ЦАЦАГДАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10

Бодибилдингийн тамирчин Хван Чол Сүний эхнэрээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдлээ. Бичлэгт Хван Чол Сүн эхнэрээ гал тогооны өрөөнд сууж байх үед толгой, нүүр хэсэгт нь хүчтэй цохиж буй нь бичигдэн үлджээ. 

Түүний эхнэр хөхөрч, гэмтсэн нүүрнийхээ зургийг мөн цахим сүлжээнд байршуулсан ба "Хван Чол Сүн намайг цохьсон учраас ийм зүйл болсон" хэмээн бичиж байжээ. 

Бичлэг дуулиан болж, олон хүнд тарсны дараа Хван Чол Сүний эхнэр Жи Ён А "Бичлэг болон зургаа өөрийн инстаграм хуудаснаа оруулсан. Ингэхдээ зөвхөн найзууддаа харагдахаар тохируулсан байсан" гэсэн тайлбар өгсөн ба эл бичлэгийн талаар олон нийтийн бодсоноос өөр зүйлийг ч мөн ярьжээ. 

Тухайлбал тэр "Сүүлийн үед цахим орчинд тарсан зураг, бичлэг зэргээр олон хүний санааг зовоосондоо хүлцэл өчиж байна. Нөхөр бид хоёр гэр бүлээрээ аз жаргалтай байгаа. Би зураг болон бичлэгээ цөөн хэдэн найзууддаа харагдахаар тохируулж оруулсан. Энэ нь бидний тухай цуу яриа дэгдээдэг хүнийг барих хамгийн сайн арга хэмжээ байлаа. Хэрвээ энэ зураг, бичлэг жинхэнэ байсан бол би эрх баригчдад хандаж, хэвлэлд мэдээлэх байсан. Энэ бичлэг зөвхөн 5 хүн харагдахаар тохируулсан байсан бичлэг. Зураг оруулснаас хоёр жилийн дараа гарч байна. Нөхөр бид хоёр одоо сайн байгаа. Тиймээс энэхүү таамаглалаа зогсооно уу" гэж бичжээ. 

 


Хван Чол Сүний хувьд Өмнөд Солонгост төдийгүй олон улсад алдартай бодибилдингийн тамирчин. Монголд хэд хэдэн удаа зочилж байсан тэрээр ашиг орлогоороо ч олон тамирчдыг тэргүүлдэг. 

Хосууд 2020 онд хуримаа хийж, хоёр хүүхэдтэй болжээ.

Сонирхуулахад, Хван Чол Сүн өмнө нь эхнэрийнхээ дасгалжуулагч залуутай харилцсан мессежийг олон нийтэд дэлгэж байсан удаатай. Тухайн үед эхнэрээ гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байж магадгүй хэмээн хардаж байсан ч удалгүй мессежний зургийг устгасан юм.

Дээрх мэдээллээс үүдэлтэйгээр түүний эхнэр Жи Ён Аг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх таамаглал олны дунд үүссэн юм. Тиймээс ч асуудлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэхийн тулд олон нийтийн сүлжээнд өөрийг нь зодож байгаа зураг, бичлэг дэлгэж байж болзошгүй хэмээн бичиж байна. Харин Хван Чол Сүн энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

 

 
 
 
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.49) 2023 оны 03 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Яасан(64.119.21.98) 2023 оны 03 сарын 11

Яасан муухай овон товон мах вэ тийм гоё гэжүү аймаар юм бна

3  |  0
овид(64.119.23.69) 2023 оны 03 сарын 13

Эмэгтэй хүн нэг даварчихвал хайр дурлал гэр бүл ч сөнөдөг. Энэ нь эмэгтэй хүн угаасаа төрөлхийн байхгүй чанаруудаас болдог гэж байгаа

1  |  12
De(202.21.115.36) 2023 оны 03 сарын 11

Eregtei hvn bj em hvnd gar hvreed archaagui yum be yaaj ch bsn ehnertee gar hvrne gedeg bj bolomgui zvil.

7  |  0
De(202.21.115.36) 2023 оны 03 сарын 11

Eregtei hvn bj em hvnd gar hvreed archaagui yum be yaaj ch bsn ehnertee gar hvrne gedeg bj bolomgui zvil.

4  |  1
Лоол(66.181.161.183) 2023 оны 03 сарын 10

Боов амьгүй болжээ. Боовоороо сайн цохиж бай эхнэрүүдээ

1  |  2
хмм(192.82.69.158) 2023 оны 03 сарын 11

нэг л их булчинтай хүмүүс эцэстээ....

10  |  1
Б.Бямбасүрэн(192.82.84.94) 2023 оны 03 сарын 11

Манай монголоор бол Ананда

5  |  2
Top