Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос дараах мэдэгдлийг гаргалаа.
МЭДЭГДЭЛ
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, ХАРААТ БУС, БИЕ ДААСАН байгууллага болно.
Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглодог.
“УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн нь ор үндэслэлгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Сэтгэгдэл ( 2 )
2023 оны 9-10-р сард сонгууль болох нь тодорхой, УИХ-ын олон гишүүд ”шоронд” орохоор УИХ чадамжгүй болно.
Ерөнхий сайдын эсрэг мэдэгдэл хийгээд байхын ер нь яг юу болоод байгаад хамт суугаад мэдээллээ хийнэ үү