ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн амьдралаа шинээр эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Хонь

Та өнөөдөр хэтэрхий эмзэг, мэдрэг байна. Жижиг зүйлээс болж гомдон, үг, тэр бүр харцнаас өө хайна. Энэ өдөр таны зөн совин сайн байна. Та санхүүгийн салбартай холбоотой зөвлөгөө авна. Дуртай зүйлээ хийж, ашиг орлогоо нэмэгдүүлэх талаар бодоход тохиромжтой өдөр.

Үхэр

Таны өмнө шинэ боломжууд нээгдэнэ. Томоохон өөрчлөлт хийхэд таатай өдөр. Амьдралаа шинээр эхэлнэ. Нүүдэл суудал хийх, ажлаа солих эсвэл албан тушаал өөрчлөгдөж магадгүй. Ойр дотнын хүмүүс тань бүх зүйл нь тусална. Харин эрүүл мэнддээ анхаараарай. Дулаан хувцаслахад илүүдэхгүй.

Ихэр

Төлөвлөгөөгөө нууц үлдээгээрэй. Танд санаатайгаар саад учруулж болзошгүй. Холоос сайхан мэдээ дуулна. Удаан хугацаанд муудалцсан хүнтэйгээ эвлэрэхийг од эрхэс зөвлөж байна.

Мэлхий

Ажил ихтэй, завгүй өдөр. Зохион байгуулалттай байж, төлөвлөгөөгөө нарийн мөрдөхгүй бол чухал зүйлсээ хийж амжихгүй. Үдшийг гэртээ өнгөрүүлэхийг зөвлөж байна. Сэтгэлийг нь зовоож буй асуудлаа тунгаан бодоорой. Түүнийг шийдэх сайхан санаа орж ирнэ.

Арслан

Үдээс өмнө үр бүтээлтэй, завгүй өнгөрнө. Үдэш орчим ойр дотнын хүмүүстэйгээ  үл ойлголцож болзошгүй. Бусдад хэт их итгэвэл эвгүй байдалд орно. Шинэ мэдээллийг заавал нягтлаарай. Хайртай хүмүүстэй зөөлөн, эелдэг байж, тэвчээр гаргаарай.

Охин

Энэ өдөр ажил төрөл нь ер бусын удаан урагшилна. Гэнэтийн саад учирна. Мэдлэг, туршлага тань энэ бүхнийг амжилттай даван туулахад тусална. Ойр дотнынхонтойгоо сэтгэлийн яриа өрнүүлбэл сэтгэл санаа өөдрөг болно.

Жинлүүр

Хүндрэл, бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөх хүсэл төрнө. Боломжоо алдсандаа харамсахгүйн тулд сэтгэлийн хаттай байхыг зөвлөж байна. Таагүй хүмүүстэй хэл амаа ололцох шаардлага гарна. Үдшийг гэртээ өнгөрүүлсэн нь дээр. Хүлээн авалт, аялал хэтэрхий уйтгартай байхаас гадна таны эрч хүчийг барна.

Хилэнц

Ажил хэргийн асуудлыг шийдэхэд хөнгөн сэдвээр ярилцах зэрэг энгийн чөлөөтэй байдал сайнаар нөлөөлнө. Та хүний сэтгэлийг татах увдистай. Энэ увдис карьертаа амжилт олоход тань тусална. Үдэш шинэ танил, романтик адал явдал хүлээж байна.

Нум

Та сэтгэл санаагаа ямар байлгахаа өөрөө шийднэ. Таатай зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Ашигтай хэлцэл хийж, хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг авч магадгүй.

Матар

Эрч хүн, төвлөрөх чадвар доод түвшинд байна. Өнөөдөр хариуцлагатай ажил, чухал асуудлаас хол бай. Үнэтэй худалдан авалт хийхээс зайлсхийгээрэй. Бясалгал эсвэл йогоор хичээллэж, үдэш ном унших эсвэл дуртай киногоо үзэхийг од эрхэс зөвлөж байна.

Хумх

Өнөөдөр та дуу муутай байх болно. Бусдын анхаарал, яриа таныг бухимдуулна. Зөвхөн ажилдаа анхаар. Энэ өдөр онцгой урт өдөр шиг санагдах ч та маш олон хэрэгтэй зүйлийг амжуулна.

Загас

Үр бүтээлтэй ажиллах шаардлага гарна. Асуудлыг шуурхай шийдэх ч зөв шийдвэр гаргаж чадна. Амьдралаа илүү сайнаар өөрчлөх чадвартай. Удирдлага болон хамт олонтойгоо хэл амаа олж, зөн совин нь зөв замыг заана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top