Хонь
Овсгоотой байвал ямар ч мухардлаас гарч чадна. Таны мэдрэмж нөхцөл байдлаа сайжруулахад тусална. Олон нийттэй харьцахад таатай. Идэвхтэй ажиллаж, зугаацахад гэмгүй.
Үхэр
Эрүүл мэнддэ анхаарч, цэвэр агаарт гар. Хайртай, ойр дотнын хүмүүстээ цаг гарга. Хол газар аялахаар бол ачаа тээш, бичиг баримтаа ариглаж явахыг зөвлөе.
Ихэр
Та яг одоо л амьдралаа эерэгээр өөрчлөх шийдвэрээ гарга. Гэхдээ элдэв адал сонин явдалд дурлаад хэрэггүй. Далдуур атаархагчид одоо л оволзож, таны ажил хэрэгт саад тарих нь. Яг энэ үедээ л найз, нөхдийгөө түшээрэй.
Мэлхий
Өнөөдөр та ажлын талбар дээр энхийг сахиулагч шиг л байна. Та л оролцож байж сөргөлдөгч талууд учир зүйгээ олох нь. Бусдын үгэнт хэт авталгүй, өөрийнхөө үнэт зүйлийг баримтлан элдэв шийдвэр гаргаарай.
Арслан
Урам зориг тань бадарч ассан өдөр байна. Магадгүй та шинэ албан тушаалд ч дэвшиж магадгүй юм. Өөрийн төвлөрч буй ажилдаа л анхаарлаа хандуул. Санхүүгийн асуудалд нарийн тооцоотой бай. Хайр дурлалын тал дээр амжилт олно.
Охин
Бусадтай харилцахдаа мөн чанарыг нь хүндлэн харьц. Харилцан ойлголцохын тулд бодол ухаанаа шавхах хүнтэй учирч магадгүй. Яг энэ үед амьдралд зөвхөн баримт л үлдэнэ гэдэг мэргэн үгийг санаарай. Өнөөдөр та хувь тавилангаа эргүүлэх боломжийг олж харна.
Жинлүүр
Болгоомжтой, буулт хийдэг, хамгийн гол нь амар амгалан байх нь чухал. Энэ цаг мөчид л та тусалж дэмжих анд нөхөртэй гэдгээ мэдэрнэ. Эрүүл мэндээ додомд. Ханиад томуутай энэ цаг үед халдварт өвчнөөс ямагт урьдчилан сэргийл.
Хилэнц
Нөхцөл байдал урьдынхаас сайжирна. Бурууд хурц байх нь зөв ч өнөөдөр зарим зүйлийг харсан ч хараагүй мэт өнгөрүүл. Таны төлөвлөсөн зарим ажил хэрэг санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй.
Нум
Өөрийнхөө алдааг олж хараад тэмцэх нь зөв. Гэсэн хэдий ч эрүүл мэндээ гээж болохгүй. Сэтгэлийн хөндүүрээс шалтгаалан бие тавгүйрхэж, мэдрэлийн ядаргаанд олж болзошгүй. Сэтгэлийн хөндүүр тань мэдрэмжийг хэзээ ч сулруулахгүй.
Матар
Шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Үр шимээ зөвхөн өөртөө наах бус бусадтай хуваалц. Гол нь тэвчээртэй бай. Шинэ ажил эхлүүлэхэд зөрчилдөөн, сөргөлдөөн гарах боловч дараагийн үр шимээ хүртэхийн тулд цаг хугацаа зарцуулна. Гол нь төлөвлөгөөгөө сайн гарга.
Хумх
Найз нөхдөдөө тусламжийн гараа сунгасан өдөр байна. Үнэхээр ч үр дүнгээ үзүүлж хэн нэгний амьдралыг өөрчилнө. Ихэнх хумхынхан өнөөдөр хайртай хүмүүстэйгээ л хамт баймаар болно. Хамт баймаар байвал хамт л бай өөр зүйлд сатаараад хэрэггүй.
Загас
Авьяасаа гайхуулж, чадвараа харуулах боломж гарна. Иймийн тул анд нөхөд чинь таныг хүрээлнэ. Нөлөө бүхий хүмүүсийн хараанд өртөж, албан тушаал ч дэвшиж мэдэх юм. Бизнес эрхлэгч нар боломжийн ашигтай байна. Төрийн албаныхан хянамгай байхгүй бол хэтэрхий ур чадвар чинь эргээд асуудал дагуулж мэдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )