ӨРНИЙН ЗУРХАЙ | Хумхынхны аз од гийнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 06

Хонь

Чухал ажил хэрэгт оролцоно. Энэ хэрээрээ таны ур чадварыг сорино. Бусдын тусын тулд нэгдсэн нөхөрлөл бий болно. Аялалд явж магадгүй бололтой. Ухаалаг алхам хийж чадвал ажил мэргэжлийн хувьд ахиж дэвших боломж олдоно.

Үхэр

Ажил хэргийн талаар аливаа шийдвэр гаргаад хэрэггүй. Тархи толгойгоо сэргээ. Залуу үхэрийнхэн хичээл сурлагадаа анхаар. Зарим асуудлаас болж сэтгэлээр унах бололтой. Тэвчээртэй бай. Бүх зүйл аяндаа сайхан болно.

Ихэр

Хүсэл мөрөөдлөө гээж болохгүй. Албан тушаалын араас хөөцөлдөөд хэрэггүй. Ажлын сайн гүйцэтгэлийн төлөө чармай. Удаан бэлдсэн шалтгалтдаа орох цаг нь болжээ. Тиймээс өмнөх зүйлсээ сэргээ. Бусдад цаг гаргаж, найрсаг дотно бай.

Мэлхий

Ажил хэрэгт ямар нэгэн будилаан гарах нь. Үүнд сэтгэл санааны бэлтгэлтэй бай. Өөдрөг байж чадвал бүх зүйл сайхан болно. Хариу үйлдэлдээ анхаар. Бусдын эгдүү хүргэм занг ч гэсэн тэсэж, тэвч. Аливаа асуудлыг шийдэх гэж яараад дэмий.

Арслан

Ихэнх арслангууд цаашид ахин дэвжих бүхий л боломжийг эрэлхийлнэ. Сургалтад суух, дадлага хийх зэргээр өөрийн чадвараа хөгжүүл. Өөртөө итгэлтэй бай. Чухам юу хэрэгтэй байгааг олж мэд. Амжилттай яваа нэгний туршлагыг судла. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдын итгэлийг алдахгүй байхыг хичээ.

Охин

Санхүүгээ хянаж, сайтар төлөвлө. Өөрийн нөөц боломжоо үнэлж, дүгнэ. Эрхэлж буй ажил чинь таалагдахгүй байвал үнэхээр чамд хэрэгтэй ямар ажил байж болохыг дахин нэг тунгааж үзээрэй. Өнгөрснөө бодож бүү гунигла. Өмнөх алдаанаасаа суралцаж, цаашдын зорилгоо тодорхойл.

Жинлүүр

Өдөр тутам хийж дадсан ажлаа өөрчлөх гээд үзээрэй. Асуудлыг шийдвэрлэхдээ аль болох тайван бай. Удирдлагын зүгээс хатуухан шүүмжлэл ирэх нь. Гэлээ гээд гуниглах хэрэггүй. Энэ бол таны хожмын ажил үйлсэд ихээхэн нэмэртэй зүйл байх болно. Өнөөдөр ажил бүтэлгүйтэх өдөр.

Хилэнц

Эрч хүч нэмэгдэнэ. Сэтгэл татам, дур булаам байдал бусдын анхаарлыг татна. Өөрийн зарчимдаа үнэнч бай. Мөнгөний төлөө үнэт зүйлээ гээгээд хэрэггүй. Үгүй бол хожим нь та харамсах болно. Өөртөө цаг гаргаж, амьдралын өнгө, амтыг мэдэр.

Нум

Өнөөдөр од эрхэс таныг тодоор гэрэлтүүлэх бололтой. Болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө барь. Итгэл алдсан түнш, хувирамтгай нөхдөөс зай барь. Эрүүл мэндээ сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн хийж, аль болох алх.

Матар

Амьдралын эрч хүч тань шавхагдана. Өнөөдөр бусадтай ам зөрөөд дэмий. Цагаа олоогүй тохуурхал, ёжлол өнөөдөр зохихгүй. Хэн нэгэн тань руу утасдаж тэвчээрийг чинь шалгасан мэдээ дуулгах нь.

Хумх

Адил сонин үйл явдал таныг хүлээж байна. Ар гэртээ ч, ажилдаа ч өнөөдөр таны аз од гийнэ. Том өөрчлөлтөөс бүү ай. Бүү эргэлз. Хамгийн ихээр хүсэж буй зүйлээ олж чадвал хүссэн бүхэн нь биелэх өдөр байна.

Загас

Өөрийгөө, бодлоо өөрчил. Өнгөрсөн бүхнээ өнгөрсөнд нь үлдээ. Эрүүл мэндээ анхаарч, үзлэг шинжилгээнд хамрагд. Нийтийг хамарсан үйл хэрэгт оролц. Харилцаа холбоогоо сайжруулж, өмнө нь тасарсан харилцаагаа сэргээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top