ӨРНИЙН ЗУРХАЙ | Нумынхан аливаа зүйлд бүтээлчээр хандана

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Өмнө нь болоод өнгөрсөн асуудал эргэн сөхөгдөнө. Энэ нь таны уурыг барах бололтой. Толгойгоо амраан, асуудлыг зөвөөр шийдэх арга ухаан шийдэх газар очихыг хичээ. Магадгүй бясалгал, йогийн хичээлд ч хамрагдаж болно.

Үхэр

Шударга бус байдал таныг болон хамтран ажиллагсдыг тань бухимдуулна. Гэнэтийн саад гарах тул чухал шийдвэр гаргахаа түр азнаарай. Гэр бүлтэйгээ хамт бай.

Ихэр

Таны зөн билэг зөв шийдвэрт хөтөлнө. Гэсэн хэдий ч уйтгартай санагдаж магадгүй. Уйтгараа тайлахын тулд найз нөхөдтэйгөө хамт бай. Тэднийхээ зөвлөгөөг сонс. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болно.

Мэлхий

Эрүүл, цэвэр агаарт гарч тархи толгойгоо сэргээ. Амьдралын хэмнэлээ бага атугай өөрчлөх гээд үз. Хэрэв та хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурласан бол түүнийхээ төлөө тэмц.

Арслан

Гайгүй сайн амрах өдөр. Алжаал ядаргаагаа тайлж, эмчилгээ хийлгэвэл сайн. Хэрэв та сэтгэл санаа тааруу, нойр муутай байгаа бол аль болох тайван амрахыг хичээгээрэй.

Охин

Өнөөдөр та бусдад таалагдахын тулд аль болох тэдний хэлснээр бай. Аль болох тайван амарч, сэтгэлийн алжаалаа тайл. Спортын ямар нэгэн төрлөөр хичээллэ.

Жинлүүр

Тайван, амгалан өдөр өнгөрнө. Эцэг, эхтэйгээ уулз, найз нөхдөд өө цаг гарга. Хэн нэгнээс үнэтэй зөвлөгөө авна. Гэхдээ таны таамаглаагүй хүн танд тэр зөвлөгөөг өгнө. Хайртай хүнтэйгээ илэн далангүй бай.

Хилэнц

Гэр бүлээрээ агаарт гар. Хэн нэгэн танд татгалзахын аргагүй санал тавьж болно. Гэхдээ нухацтай бодож байж шийдэхгүй бол хэн нэгний атганд орж болзошгүй.

Нум

Урьд бодоод мартчихсан санаагаа сэргээ. Түүнийгээ хамтран хэрэгжүүлэх журмын нөхрөө ол. Мөнгө хөрөнгөө ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулах талаар бодож эхэл. Зарим тохиодолд гаднын түншүүдтэй ч холбоо тогтоож болох юм. Аливаа зүйлд илүү бүтээлчээр хандана. 

Матар

Өнөөдөр уг нь амралтын өдөр. Гэхдээ ажлын бодлууд чинь толгойноос салах нь юу л бол. Одоо өөрийгөө хэт нөөгөөд хээрэггүй. Алхам тутамдаа өөрийгөө хөгжүүл. Хэзээ нэгэн өдөр амжилтад хүрнэ шүү.

Хумх

Амьдрал ахуйгаа сайжруул. Гэр бүлдээ санаа тавь. Хэрэв ямар нэгэн алдаа гаргасан л бол яг одоо л засах цаг. Сэтгэлдээ хэн нэгнийг үзэн ядаад хэрэггүй, аль болох уучлаад, март. Дотнын хүндээ цаг гарга. Амьдралд юу чухал вэ гэдгийг тайван суугаад эргэцүүл.

Загас

Ажил хэрэгтэй холбоотой гэнэтийн шийдвэр гаргах хэрэгтэй болно. Хамтрагч болон ойр дотнынхоо хүний үгийг сонс. Өнөөдөр амралтын өдөр учраас шинэ ажлын талаар бодоод хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top