
"The Glory" киноны найруулагч Ан Гил Ху сургуулийн сурагч байхдаа ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүний хуулийн зөвлөхийн мэдэгдэлд тэрээр өнгөрсөн хугацаанд сургуулийн дээрэлхэлтийн хэрэгт оролцож байсан болохоо хүлээн зөвшөөрч, өмнө нь хийсэн үйлдэлдээ уучлалт гуйсан байна.
Уг мэдэгдэлд "Ан Гил Ху 1996 онд Филиппин сурч байхдаа болзож байсан найз охин нь түүнээс болж бусдад гадуурхагдаж байгааг мэдээд уурандаа бусдыг гомдоосон. Тэрээр гомдоосон хүмүүсээсээ уучлалт гуйж байна. Хэрэв түүнд боломж олговол хохирогчтой биечлэн уулзах, эсвэл утсаар холбогдож уучлалт гуйхыг хүсэж байгаа. Мөн тэрээр өөрт тохиолдсон зүйлээс үүдэн шуугиан дэгдээсэндээ уучлалт хүсэж байна" гэжээ.
Тус кинонд сургуульд байхдаа дээрэлхүүлдэг байсан охин өшөөгөө авахын тулд бүх зүйлээ дэнжин тавьж буй тухай өгүүлдэг. Киноны зураг авалт эхлэхээс өмнө жүжигчдийг сургуулийн дээрэлхэлтийн хэрэгт холбогдож байсан эсэхийг нарийн шалгажээ. Гэвч арын албаны ажилчдыг ийнхүү шалгаагүй нь асуудал дагуулж эхлээд байна.
Найруулагч Ан Гил Хугийн экс найз бүсгүй түүнийн бусдыг дээрэлхдэг байсан тухай Ёнхап агентлагт мэдээлсэн байдаг. Бүсгүйн найзууд тоглоом шоглоом болгон түүнтэй харьцсан ч Ан Гил Ху үүнд уурлан тэдэн рүү дайрч эхэлсэн гэнэ. Ан Гил Ху өмнө нь өөр нэгэн сурагчид хутга тулган сүрдүүлсэн хэрэгт мөн холбогдож байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ugasa huuhd deerlhj bgagu hun bdiu ks