Жүжигчин Ча Жү Ён "The Glory" кинонд нүцгэлсэн тухайгаа ярив

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

 

"Netflix"-ийн чартыг тэргүүлээд буй "The Glory" киноны хоёрдугаар бүлэг цацагдаад байгаа билээ. Ар араасаа хөврөх сонирхолтой сценүүдээр дүүрэн тус киноны тухай үзэгчид олон хэлэлцүүлэг өрнүүлээд буй. 

Жүжигчин Ча Жү Ён тус кинонд Чой Хэ Жоны дүрийг бүтээсэн. Түүний нүцгэлдэг хэсэг онцлох сэдвүүдийн нэг болоод байгаа бөгөөд жүжигчин Ча Жү Ён үүнд тайлбар өгчээ. 

Тэрээр "Би өнөөдрийг хүлээж байлаа. Энэ хэсэг миний зохиолч, найруулагчтайгаа хамгийн их ярилцсан хэсэг. Хэ Жоны дүрийг бүтээхээр болсон цагаасаа эхлэн үүнийг хийх ёстой гэдгээ мэдэж байсан. Хэ Жон өөрөө хөх томруулах мэс засалд орсон гэдгээ хэлдэг. Гэхдээ би тийм зүйл хийгээгүй учраас олон хүмүүс тэр хэсэгт CG (компьютер график) орсон эсэхийг сонирхож байна. 

 

 

Гэхдээ би хувцасаа тайлаагүй гэж хэлэхээс илүүтэй үүнд миний бие байгаа гэж хэлмээр байна. Энэ бүрхэг сонсогдож байж магадгүй л дээ. Би үүнийг тодорхой болгохыг хүссэн. 

Нүцгэлдэг хэсгүүд дээр орлон тоглогч болон CG ашигласан. "The Glory"-ийн хоёрдугаар бүлэгт маш их хүчин чармайлт гарсан чухал хэсгүүдийг бичсэн. Би ямар ч шалтгаангүйгээр зүгээр л хувцасаа тайлаагүй. Жэ Жүнтэй хамт усанд ордог хэсэгт орлон тоглогч ашигласан. Гэхдээ цамцаа тайлдаг хэсэг дээр миний бие байгаа. Тийм ээ, миний бие байсан. Гэхдээ үүнд CG ашиглан зарим газруудад засвар хийсэн" гэжээ. 

 

 

Жүжигчин Ча Жү Ён уг кинонд тоглохын тулд 6кг жин нэмжээ. Мөн үргэлж хараал хэлдэг эмэгтэйн дүрд тоглож байгаа учраас гэртээ хүртэл хараал хэлж бэлтгэл хийдэг байсан бөгөөд гэр бүлийнхнээ үүнд цочирдохгүй байхыг хүссэн гэнэ. 

Түүний хувьд өндөр боловсролтой алдартнуудын тоонд багтдаг нэгэн. АНУ-ын Ютагийн их сургуулийг бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн тэрээр англи, япон зэрэг дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.136) 2023 оны 03 сарын 19

Удахгүй Солонгос хүүхнүүд дэлхий даяар нүцгэлнэ.

0  |  3
Зочин(66.181.161.136) 2023 оны 03 сарын 18

Удахгүй Солонгос хүүхнүүд дэлхий даяар нүцгэлнэ.

0  |  1
Top