Загвар өмсөгч Жефф Томас амиа хорложээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

 

Загвар өмсөгч Жефф Томас амиа хорлосон байдалтай нас барсан тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд түүнийг гуравдугаар сарын 8-ны өдөр Майами дахь байшингийнхаа тагтнаас үсэрсэн байдалтай олжээ. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлон нас барсан хэмээн үзэж байгаа ч цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Жефф Томас 35 настай байжээ. Инстаграм хуудаснаа 120.000 гаруй дагагчтай байсан тэрээр Лондонгийн AMCK models агентлагт ажиллаж байсан нэгэн. Тэрээр мөн контемпорари урлагийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "One Popsicle" агентлагийг үүсгэн байгуулжээ. 

Нас барахаасаа өмнө сэтгэцийн эрүүл мэндийнхээ тухай нийтлэл цахим хуудаснаа оруулсан тэрээр хэдхэн хоногийн өмнө "тэсвэр тэвчээр" хэмээх утга бүхий шивээснийхээ зургийг мөн хуваалцаж байжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hairan ym(66.181.161.166) 2023 оны 04 сарын 21

Pee iim shn zaluu amia horlohor busd n yhimbe

4  |  0
Top