Ким Се Руны өмгөөлөгч түүнтэй холбоо бариагүй байна гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

 

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Се Рун өнгөрсөн оны тавдугаар сард согтуугаар машин жолоодож яваад гудамжны хашлага, мод, хогийн сав, гэрлийн шон зэргийг мөргөж, осол гаргасан. Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 9-ний өдөр болж өндөрлөсөн бөгөөд шүүхээс түүнд 20 сая вонын торгууль ноогдуулсан. 

Санхүүгийн хүнд байдалд байгаагаа мэдэгдсэн тэрээр шүүх хурлын дараа кафед ажиллаж буй зургуудаа нийтэлжээ. Гэсэн ч тус кафений зүгээс Ким Се Руныг аль ч салбарт нь ажиллаж байгаагүй тухай мэдээлсэн байна.

Энэ нь түүнийг дахин олон нийтийн шүүмжлэлд өртөхөд хүргэжээ.

 

 

Ким Се Руны өмгөөлөгчөөс энэ тухай тодруулахад түүнтэй холбогдож чадахгүй байгаа тухайгаа дурдан "Кафед хуурамчаар хагас цагийн ажил хийж байгаа тухай зургийн талаар надад хэлэх зүйл алга. Би түүнийг цагийн ажил хийж байгаа гэдгийг л мэднэ. Тэр агентлагийнхаа байрнаас гарсан. Түүнийг гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байгаа эсэх талаар мэдээлэл өгөхгүй. Тэр ямар нэгэн шинэ мэдээлэл гаргахыг хүсэхгүй байгаа" гэжээ. 

Хэдийгээр санхүүгийн хүндрэлтэй байдалд орж, цагийн ажил хийн гэр бүлээ тэжээхийн төлөө ажиллаж байгаа хэмээн мэдээлсэн ч Ким Се Рун БНСУ-ын топ 10 хуулийн фирмд тооцогддог фирмээс хамгийн үнэтэй зургаан өмгөөлөгч хөлсөлсөн нь мөн л асуудал дагуулаад байгаа ажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top