
"BLACKPINK" хамтлагийн гишүүн Жэнни дебют хийсэн цагаасаа хойш давтагдашгүй дүр төрхөөрөө олны анхаарлыг татсан.
Өмнөд Солонгосын гоо сайхны хэмжүүр болж байсан тэрээр Calvin Klein брэндтэй гэрээ байгуулж сурталчилгаанд оролцох болсон. Сурталчилгааны зургууд цацагдсан даруйдаа багагүй шуугиан дэгдээдэг. Энэ удаад ч мөн түүний авахуулсан сурталчилгааны зургууд олон нийтийн сүлжээнд "гал" асаагаад байна.
Үс засалтаа өөрчилж гоёмсог хийгээд этгээд дүр төрхийг бүрдүүлсэн тэрээр төгс биеийн харьцаагаа гайхуулжээ. Шүтэн бишрэгчид нь түүний өхөөрдөм хийгээд хөгжилтэй дүр төрхийг харьцуулан, хувирах чадварыг нь сайшаажээ.
Сэтгэгдэл ( 0 )