Юү А Иний эмч пропофол хэтрүүлэн хэрэглэсэн хэрэгт буруутгагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

 

Жүжигчин Юү А Иний эмч пропофол хэтрүүлэн хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж байна.

Юү А Ин пропофол, марихуан, кокайн, кетамин зэрэг мансууруулах үйлчилгээтэй бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Тэрээр жилийн дотор 73 удаа пропофол хэрэглэсэн хэрэгт буруутгагдаад байгаа билээ. 

Түүний эмч ч мөн пропофолийг хэтрүүлэн хэрэглэдэг байсан болохыг цагдаа нар тогтоосон бөгөөд түүнийг энэ сарын 13-ны өдөр баривчилж, 16-нд шинжилгээнд хамруулжээ.

Тус эмч Ганнамд эмнэлэг ажиллуулдаг нэгэн. Жүжигчин Юү А Иний сайн найзуудын нэг тэрээр Юү А Инийг пропофолоор хангадаг байсан байж болзошгүй. Юү А Иний төлөөлөгч нэгэн мэдэгдэлдээ "Юү А Ин арьсны өвчтэй. Тэр зүүнээс айх эмгэгтэй учраас эмчилгээний явцад л тайвшруулах эм хэрэглэхийг хүссэн" хэмээх тайлбар өгсөн байдаг. 

 

 

Юү А Ин нэг удаагийн хэрэглээгээр ойролцоогоор 2 шингэн унц буюу 60 мл орчим мансууруулах бодис хэрэглэж байсан бөгөөд нийт 150 унц буюу 4400 мл пропофол хэрэглэсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тус эмийн бодисыг нэг удаад хэрэглэх эмнэлгийн тун 0.15-0.3 (5-10мл) унц байдаг аж. 

Түүнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нийлүүлсэн тухай тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны сайд О Ю Кён "2022 оны байдлаар БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээллийн санд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг 650 сая удаа бичиж өгсөн тохиолдол бүртгэгдсэн. Мэдээллийн сангаас аль эмнэлэг, ямар хүмүүст хэтрүүлэн олгодог тухай харах боломжтой. Уг мэдээллийн санг ашиглан сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис хэтрүүлэн хэрэглэж байсан 51 хүнийг Сөүлийн цагдаагийн хэлтэст мэдээлсэн. Ноён Ум Хён Шиг тэдгээр 51 хүний нэг. Бид түүнийг жүжигчин Юү А Ин гэж төсөөлөөгүй" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Фэн(192.82.64.251) 2023 оны 03 сарын 19

Хар тамхинд донтсон нь зүгээр харваас илт байна. Турж царай алдаад нөгөө бэби төрх будаа байна лээ

1  |  0
Top