Хён Биний агентлаг Сун Еэ Жинээс салж байгаа гэх асуудалд хариулт өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

 

Жүжигчин Хён Биний агентлаг түүнийг эхнэр Сун Еэ Жинээс салж байгаа гэх цуурхалд хариулт өгчээ. 

Өнгөрсөн долоо хоногт нэгэн Юүтүб суваг "Хосуудыг ирэх дөрөвдүгээр сард хоёр тийш болно" хэмээн мэдээлсэн бөгөөд мөрийтэй тоглоом, хувьцаанаас үүдэн салахаар төлөвлөж байгаа тухай дурджээ. 

Уг бичлэгт "Хён Бин хувьцааны хөрөнгө оруулалтаар 3 тэрбум вон алдснаас гадна мөрийтэй тоглоомын өрөнд оржээ. Сун Еэ Жин үүнийг удаан тэвцсэн ч эцэст нь салах хүсэлтэй байгаагаа илэхийлжээ" хэмээсэн байх аж. 

Энэхүү хачирхалтай цуурхалд жүжигчин Хён Биний агентлаг хариу өглөө.

Агентлагаас гаргасан мэдэгдэлд "Энэ инээдтэй видеон дээрх зүйл бүгд ор үндэсгүй зүйл. Бид хуурамч мэдээллийг үргэлж хянадаг. Үүнийг ч мөн мэдсэн. Нэгэнт худал учраас дотооддоо яаж шийдэх талаараа ярилцаж байлаа. Худал гэдгийг мэдээлэхээр бэлдэж байсан. Бид тус сайттай хамтран уг мэдээллийг буулгах талаар ярилцаж, арга хэмжээ авахаар болсон. Цаашид нөхцөл байдалд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах болно" гэжээ. 

Тус Юүтүб суваг нь алдартнуудын тухай худал түүх зохиодгоороо алдартай. Саяхан болж өндөрлөсөн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Жимми Киммел мөрийтэй тоглоом тоглоход царайлаг байх эсэх нь хамаагүй гэх зэргээр хошигносон бөгөөд уг хэсгийг тасдан авч, Хён Биний нэрийг оролцуулснаар уг цуурхал дэгджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.181) 2023 оны 03 сарын 23

Mash saihan hos sayhan shine huntei boloo bizdee

0  |  0
Zochin (202.9.46.83) 2023 оны 03 сарын 28

Mongolchuud bidend heregtei medeelel bish.za yahav zarim 1nd ni sonirholtoi bj boloh yum.gevch amin tulsan ,shiidel yag odoo shaardagdah medee medeellig tooj orj yzehgyi,1like bhgyi,gants share bhgyi..hend ch hereggyi hov jiv heryyl uruul,ger byl dotorh mayag maaznd bolohoor heden 100,myangaaraa hereldej orj ireed l too tomshgyi like share??!!utaggyi tulga toirson amidraltai,sonirhdog,hysdeg,temtsdeg setgel setgelgee bhgyi hii hooson tolgoitoi har massss....

1  |  0
fan ni bn ugasa(202.126.89.57) 2023 оны 03 сарын 21

yugj mna hoyr salh weede huurhn hoyrr

1  |  1
fan ni bn ugasa(202.126.89.57) 2023 оны 03 сарын 20

yugj mna hoyr salh weede huurhn hoyrr

0  |  0
fan ni bn ugasa(202.126.89.57) 2023 оны 03 сарын 21

yugj mna hoyr salh weede huurhn hoyrr

1  |  1
Крашш(202.9.40.112) 2023 оны 03 сарын 23

Манай хун бён тэгж тэнэгтэх залуу биш кк

9  |  0
Top