Им Жи Ён: Пак Ён Жинийг дэлхий нийтээрээ үзэн ядаасай гэж хүссэн

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

 

"Netflix"-ийн чартыг тэргүүлээд буй "The Glory" кино багагүй шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тус киноны эсрэг дүрүүдийн нэг Пак Ён Жиний дүрийг бүтээсэн жүжигчин Им Жи Ён тус кинонд тоглосон тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ. 

Анх удаагаа эсрэг талын дүр бүтээж байгаа тэрээр хөлийн улнаас эхлэн толгойн орой хүртлээ "муу эмэгтэй" байхыг хүссэн тухайгаа ярьсан байна. Тэрээр ярилцлагадаа "Дэлхий дахин Ён Жинд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж дүрээ бэлдсэн. Хүн бүхэнд хайрлагдахаас илүүтэй хүн бүхэн түүнийг үзэн ядах нь илүү амар байна байх гэж би бодсон. Хүн бүхэн Ён Жинийг үзэн ядаасай гэж би хүссэн. Бид зохиолоо уншиж байх үед зохиолч Ким Ын Сүг "Надад сахиусан тэнгэр шиг царайтай хэдий ч чөтгөрийн зүрхтэй нэгэн хэрэгтэй" гэж хэлсэн. Тэр уншлагын явцад энэ талыг олж харсан байх. 

 

 

Зохиолоо уншсаны дараа би эргэн тойрны хүмүүсээсээ зөвлөгөө авч, дүрээ хамгийн сайнаар нь гаргахын тулд хичээсэн. Тийм болохоос зураг авалт эхэлхээс өмнө маш завгүй байсан. Ён Жинийг сүүлд шоронд ордог хэсгийн зураг авалт хамгийн хэцүү байсан. Би дүртэйгээ маш сайн холбогдсон болохоо тэгэхэд ойлгосон. Дотор минь ямар нэгэн зүйл нуран унаж, тэс өөр мэдрэмж өгсөн. Чөтгөр шиг аашилж байхдаа мэдэрсэн мэдрэмжээс тэс өөр..." гэжээ. 

Тус кино олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлээд буй. Кино цацагдаж эхэлсний дараа сургуулийн хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээнд олон нийт анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд уг явдлыг таслан зогсооход уриалж эхэлжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top