
"John Wick" киноны од Ленс Реддик өнгөрөгч баасан гарагт 60 насандаа таалал төгсжээ. Түүний цогцсыг Калифорния мужийн Студио дахь гэрээс нь олсон бөгөөд нас барсан шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байна. Эх сурвалжын мэдээлж буйгаар түүнийг байгалийн жамаар таалал төгссөн гэжээ.
"John Wick" киноны дөрөвдүгээр анги энэ сарын 23-аас эхлэн кино театруудаар цацагдаж эхлэх байсан. Тус киноны жүжигчин Киану Ривз болон найруулагч Чад Стахельски нар Variety сэтгүүлд өгсөн хамтарсан мэдээлэлдээ энэхүү эмгэнэлт явдлын тухай "Бид хайртай найз, хамтран зүтгэгч Ленс Реддикийг алдсандаа гүнээ харамсаж, сэтгэл эмтэрч байна.
Тэр төгс, мэргэжлийн нэгэн байсан учраас түүнтэй хамтран ажилласандаа баяртай байна. Түүний гэргий Стефани, хүүхдүүд, гэр бүл болд нь найз нөхөд болсон бид үргэлж хайр энэрлээ түгээж, чиний төлөө залбирах болно. Бид чамайг үүрд дурсан санах болно" гэжээ.
Тэд удахгүй цацагдах "John Wick" киногоо Ленс Реддикийн гэгээн дурсгалд зориулах болно гэдгээ мөн илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ari ta 2 erguu tahia za
Монголчууд ийм хогийн хардаа. Өөрсдөө харагдахгүй бол ийм хөгийн юм ярина. Тулхаараа аймхай.
сармагчин