Мэрайя Керигийн экс нөхөр: Тэр "хүн биш"

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

 

Жүжигчин Ник Кэннон дуучин Мэрайя Керитэй гэрлэж байсан нэгэн. Хосууд ихэр хүүхдүүдийн эцэг, эх болсон ч харамсалтай нь хоёр тийш болсон бөгөөд Ник Кэннон "The shade room" ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ экс эхнэрээ "хүн биш" хэмээн тодорхойлов. 

Тэрээр хэлэхдээ "Хамгийн агуу нь уу? Би энэ тухай үргэлж ярьдаг л даа. Дараа нь энэ яриа цахим орчинд тархаж манай шүтэн бишрэгчид уурлаж эхэлдэг. Гэхдээ би 12 настайдаа л Мэрайя Керигийн зургийг ханан дээрээ наадаг байсан. Тэр миний эхнэр болсон. Тэр миний уулзаж байсан хамгийн гайхалтай хүн. Би түүнээс маш олон сайхан чанаруудыг нь авсан. Тэр үргэлж л аз жаргалтай байж, бусдын төлөө ажилладаг. Амьдралд юу ч тохиолдож байсан хамаагүй. Би дотроо "хөөх, хүн үнэхээр эргэн тойрондоо сөрөг энерги байлгахгүй байж болдог юм байх даа" гэж боддог байсан. Би түүнийг ямар гайхалтай хүн болохыг олж таньсан. Тэр эмэгтэй хүн биш... Тэр бол бурхнаас өгсөн бэлэг байсан" гэжээ. 

 

 

Мэрайя Кери, Ник Кэннон нар 2011 онд ихрүүдээ өлгийдөн авсан. Хосууд 2014 онд хоёр тийш болж, 2016 онд бүрмөсөн харьцаагаа тасалжээ. 

Ник Кэнноны хувьд саяхан 12 дахь хүүхдээ өлгийдөн авсан. Энэ бүхний эцэст экс эхнэрээ магтаж байгаа нь тийм ч таатай зүйл биш хэмээн шүтэн бишрэгчид нь шүүмжилж эхэлжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гал(64.119.23.199) 2023 оны 03 сарын 23

гоё сонирхолтой гарчиг өгчээ

0  |  0
no(66.181.184.240) 2023 оны 03 сарын 23

Хар негрүүд

0  |  0
Top