"Гэртээ ганцаараа" киноны од жүжигчин 42 настай Маколей Калкин болон түүний гэргий 35 настай Брэнда Сон нар өнгөрсөн жил хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Хосууд энэхүү мэдээллийг ихэд нууцалж байсан ч эх сурвалжууд тэднийг өнгөрсөн оны Зул сарын баярын өмнөхөн хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан гэжээ.
Тэд 2021 оны дөрөвдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хүүхдүүдээ Маколей Калкиний талийгаач эгч Дакотагийн нэрээр нэрлэсэн хосууд 2017 оноос хойш болзож эхэлжээ.
Брэнда Соныг монгол эмэгтэй хэмээх мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Тэрээр тайланд гаралтай нэгэн. Түүнийг бага байхад гэр бүлээрээ АНУ-д цагаачилсан бөгөөд Брэнда Сон жүжигчин, продюсер, фотомодель чиглэлээр ажилладаг байна.
.png)



Сэтгэгдэл ( 0 )