Сын Ри Тайландын зочид буудалд инфлүнсер бүсгүйтэй болзжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Өмнөд Солонгосын алдартнуудын тухай мэдээллийг дэлгэдэг Dispatch-ийн зүгээс "Big Bang" хамтлагийн Сын Ри Тайланд улсын нэгэн зочид буудалд инфлүнсер Ёо Хэ Вонтой болзсон тухай мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр тэд гуравдугаар сарын 5-нд зочид буудалд хамт явж байсан гэнэ. Гар гараасаа хөтлөлцөн алхаж байсан тэд солонгосчуудаас болгоомжилж байсан ч дотно харилцаатай байгаагаа нуугаагүй аж.

Dispatch-ийн мэдээлснээр тэд 2018 болон 2020 онд болзооны цуурхалд өртөж байсан аж. Тухайн үед "YG энтертайнмент"-ийн зүгээс тус цуу яриаг батлаагүй ч үгүйсгээгүй юм. 

Dispatch тэдний буудалласан гэх зочид буудал руу холбогдон, Сын Риг байгаа эсэхийг лавлахад "Буудаллаж байгаа" гэх хариу өгчээ. Тэд мөн Ёо Хэ Вонтой холбогдон, энэ тухай лавлахад "Найзынхаа хуриманд оролцрхоор Тайландад ирсэн" гэх хариулт өгсөн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top