Үл таних эр дуучин Рианнад гэрлэх санал тавихаар гэрт нь ирсэн гэнэ. Түүнийг саатуулан баривчилсан бөгөөд Лос Анжелес хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөлгч энэ тухай "Уг этгээдийг дуучны Беверли Хиллс дэх хаягаар нь 12:30 цагийн орчимд баривчилсан. Тус этгээд Рианнад гэрлэх санал тавихын тулд Өмнөд Каролинагаас хол зам туулж ирсэн. Рианнагийн багийнхан тэр даруй цагдаа дуудсан" гэжээ.
Супер од Рианнад гэрлэх санал тавихаар ирсэн залууг цагдаа нар саатуулан баривчилсан хэдий ч ямар нэгэн хохирол учруулаагүй учраас удалгүй сулласан гэнэ. Энэхүү эмх замбараагүй явдлын үеэр дуучин Рианна гэртээ байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Дуучин Рианна урлигагүй зочин хүлээн авсан анхны тохиолдол энэ биш. 2018 онд Эдуард Леон гэгч этгээд түүний Холливуд Хиллс дэх гэрт нэвтэрч, түүнийг 12 цаг гаруй хүлээсний эцэст баривчлагдаж байжээ. Аз болоход Рианна энэ үед өөр газар байсан бөгөөд түүний туслах гэрт нь нэвтэрсэн этгээдийг олсноор цагдаад мэдэгджээ. Эдуард Леон цагдаа нарт мэдүүлэхдээ "түүнтэй унтахын тулд гэрт нь нэвтэрсэн" гэх хариулт өгсөн нь багагүй шуугиан дэгдээж байв. Урилгагүй зочныг бусдыг мөшгих, хулгай хийх, эвдэн сүйтгэх, баривчлахад саад учруулсан зэрэг хэрэгт буруутгасан ч харамсалтай нь хорих ял оноогоогүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Би ч гэсэн тавимаар л байнштээ