Хэйли Бибер Селена Гомесийн шүтэн бишрэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.
Эсэргүүцэл хэрээс хэтэрч, түүний амь насанд заналхийлж эхэлжээ. Хэйли Бибер энэ тухайгаа Селена Гомест хэлж, тэд үүссэн нөхцөл байдлын талаар ярилцсан гэнэ.
Үүн дараа Селена инстаграм хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдээ уг үйлдлээ таслан зогсоохыг хүсжээ.
Түүний инстаграм хуудас 403 сая дагагчтай. Тэрээр дагагч нартаа хандан "Энэ миний хүсэж байгаа зүйл биш. Хэн ч бай бусдыг үзэн ядаж, дээрэлхэх ёсгүй. Та бүхнийг энэ бүхнээ зогсоохыг чин сэтгэлээсээ хүсэж байна" хэмээжээ.
Харин үүнээс хэдхэн цагийн дараа Хэйли Бибер Селенад талархаж буйгаа илэрхийлэн "Селенад болж буй зүйлийн тухай дуу хоолойгоо илэрхийлсэнд талархал илэрхийлмээр байна. Бид сүүлийн хэдэн долоо хоногийн турш бид хоёрын хооронд өрнөсөн үйл явдлыг хэрхэн даван туулах тухайгаа ярилцаж байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш маргаанд нэр холбогдсон хүмүүст маш хэцүү байсан. Сая сая хүмүүсээс үзэн ядалт ирэхийг харлаа. Бид бүгд нийтэлсэн зүйлийнхээ тухай, тэр дундаа миний хэлсэн зүйлсийн тухай анхааралтай авч үзэх хэрэгтэй гэж үзлээ. Эцэст нь би хайр үргэлж үзэн ядалт, сөрөг зүйлсээс илүү агуу байх болно гэдэгт итгэдэг. Бие биедээ илүү өрөвч сэтгэлээр хандаж, ууч сэтгэлээр уулзах өдөр үргэлж байдаг" гэжээ.
Бүсгүйчүүд бие биенээ инстаграм хуудсаараа дагаж эхэлсэн нь ойлголцолд хүрч, асуудлыг нэг тийш болгож буйн нэг нотолгоо хэмээн олон нийт таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
ийм тэнэг жинхнээсээ утгагүй юмыг сурвалжилж нийтэлж яадаг байнаа Залуучууд эдгээрийг тахин шүтдэг болж сүүлд нь амиа хорлох сэтгэлгээтэй болдог ийм хийсвэр учир утгагүй сурталчилгааг зогсоох нь зөв хэнд хэрэгтэй ямар ач холбогдолтой нийтлэл вэ
Umain hort hawdar tusaj uheerei
Neg ahiin 2 ywalddag huuhen neg ni Bloomberg anchor bolj amjilttai unetei gerlelt hiij hussen buhnee awsan nuguu ni bawuulaad unegui duussan Unetei gerleltee ch hiij chadaagui Anchor bolj Mongoliin ner nuur boloogui Hailey pastor ahtaigaa nasaaraa ywaldaj hugshin bayachuudtai yawaldaj amia zuulgaj yvaarai sain ywahiig chin harnaaa harna shuuu ohiniig chin ch harna
Neg ahiin 2 ywalddag huuhen neg ni Bloomberg anchor bolj amjilttai unetei gerlelt hiij hussen buhnee awsan nuguu ni bawuulaad unegui duussan Unetei gerleltee ch hiij chadaagui Anchor bolj Mongoliin ner nuur boloogui Hailey pastor ahtaigaa nasaaraa ywaldaj hugshin bayachuudtai yawaldaj amia zuulgaj yvaarai sain ywahiig chin harnaaa harna shuuu ohiniig chin ch harna
Nice
Хэдий удаан амьдрана гэж нэгнээ хэмлэх вэээ уучлах л хамгийн зөв зам