Дуучин Селена Гомес болон Зейн Малик нар Нью Йорк хотод романтик оройн зоог барьсан тухай эх сурвалжууд дурдаж эхэлжээ.
Алдартнуудын зорин очиж үйлчлүүлдэг Манхеттэн рестораны ажилтан орон нутгийн цагаар өнгөрсөн пүрэв гарагт тэднийг хамтдаа орж ирсэн хэмээн мэдээлсэн байна. Хотын төвд байрлах томоохон рестораны яг гол хэсэгт сууж байсан тэд гар гараасаа барилцаж, бие биенийхээ уруул дээр үнсэж байсан тухай Кларисса Гарсия хэмээх бүсгүй тик токдоо нийтэлжээ.
Олны анхаарлын төвд байгаа Селена Гомес инстаграм хуудаснаа 403 сая дагагчтай болсон. Харин тэр ердөө 18 хүнийг дагадаг бөгөөд тэдний нэг нь Зейн Малик юм.
Селена Гомес Жастин Бибертэй үерхдэг байх үедээ Зейн Маликтай уулзсан гэх цуурхал хэдэн жилийн өмнө гарч байсан. Тухайн үед Жастин Биберийн хий хардлага байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч эцэст нь Селена, Зейн Малик нар романтик харилцаа ийнхүү эхлүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )