Харли Куинний дүрийг бүтээж буй Лэди Гага

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

Дуучин Лэди Гага өнгөрсөн долоо хоногт Нью Йорк хотноо удахгүй дэлгэцнээ цацагдах "Joker: Folie à Deux" киноны зураг авалтад оролцжээ. Нью Йорк хотын дээд шүүхийн гадна шатан дээр зураг авалтад оролцсон Лэди Гага Харли Куинний дүрд хувирсан байх үедээ папарацичдын дуранд өртсөн байна. 

"Жокерийг сулла" хэмээх бичиг барьсан олны дундуур Жокерийг илтгэх тод улаан өнгийн хүрэм, нүүр будалттай алхах тэрээр олны талархлыг хүлээж буй нь илт. Тус кинонд жүжигчин Артур Флек Жокерийн дүр бүтээж байгаа аж. 

Дуучин Лэди Гага хамгийн анх 2013 онд “Machete Kills" кинонд дүр бүтээж байсан. Үүний дараа 2018 онд "Star is born" кинонд дүр бүтээж чамгүй сайн жүжигчин гэдгээ баталж Академийн шагналд нэр дэвшиж байсан билээ. 

“Joker: Folie à Deux" кино ирэх оны аравдугаар сард үзэгчдийн хүртээл болох ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top