Согтууруулах ундаа сурталчилсан алдартнууд ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

 

Өмнөд Солонгосын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд алдартнуудыг архи, согтууруулах ундаа сурталчлах асуудлаа цэгцлэхийг анхааруулжээ. Хавдар судлалын үндэсний төв болон Хавдраас урьдчилан сэргийлэх нийгэмнэлэг хамтран 16 дахь удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр ард иргэдээ соён гэгээрүүлэх, архидан согтуурахтай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжилсэн байна. 

БНСУ-ын өвчлөлийн номер нэг шалтгаан архидан согтуурах байдаг. Мөн алдартнууд нь архи, согтууруулах ундаа сурталчилдаг цөөхөн орнуудын нэг хэмээн эмч нар онцолжээ. 

Алдартнууд төдийгүй кино уран бүтээлчид ийнхүү архи, сотгууруулах ундаа ихээр сурталчилж байгаа нь нийгэмд архины хор хөнөөлийн тухай буруу ойлголт өгч байгаа нь байж боломжгүй хэрэг. Тиймээс үүнд анхаарал болгоомжтой хандахыг олон нийт ч мөн уриалж эхэлжээ. 

 

 
 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха (66.181.160.94) 2023 оны 03 сарын 27

Хөгийн гичгэнээнүүд монголд ямар хамаа байна

0  |  1
Top