Жүжигчин Жонни Депп Холливудээс холдож Английн хөдөө тосгонд аз жаргалтай амьдарч байгаа тухай эх сурвалжууд дурджээ.
Шоу бизнесээс холдож хөдөө тосгонд нам гүмхэн амьдарч байгаа тэрээр "Би зүгээр л өөрийн гэсэн онцлог шинж чанартай газар байх дуртай. Би янз бүрийн газруудад байшинтай. Тэд бүгд өөрийн гэсэн онцгой зүйлс мэдрүүлдэг. Тийм учраас л тэднийг худалдаж авсан. Үнэнийг хэлэхэд би их ичимхий хүн. Энэ бол Их Британи, тэр дундаа Сомерсет. Би энд өөрийнхөөрөө байж чаддаг. Энэ бол хамгийн сайхан нь.
Британи хүмүүс маш эелдэг. Тэд танийг хөршийн ёсоор угтан авах болно. Хүмүүс гарын үсэг авах, эсвэл богино харилцан яриа үүсгэхийг хүсэж байгаа. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг хүсэж байна. Би сэлфи авахыг хүссэн хүмүүсгүйгээр дэлгүүр хэсмээр байна. Би үүнд хэзээ ч дургүйцэж байгаагүй ч хэтэрхий их хөл хөдөлгөөнтэй байх үе бий" гэжээ.
Экс эхнэр Амбер Хердтэй хийсэн дуулиант шүүх хурлаас хойш нам гүмхэн байх болсон тэрээр Их Британийн нэгэн эртний эдлэлийн дэлгүүрт ийнхүү зочилжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Yaahav de engiin hvnii amidralaar amidarch vzeh gj bgan blgvi de yuun aimar heldegiin be hvmvvs. Hend yuuch tohioldoj boloh
Өөрийнхөөрөө байх юунд ч шунаж санаа тавьж зүдрэхгүй байхын жаргалыг хүн бүр мэддэггүй нь харамсалтай, ийм үе олон байх тусам эрүүл
Энэ маань шамирчээ.нөгөөх нь ажилхаа байсан гэж саяхан яринлээ
Яанаа энэ маань нөгөө Буратиногийн Базалиа муур шиг болчижээ хөөрхий ккк
Балай шахуу юм