Жүжигчин Юү А Инээс компаниуд нөхөн төлбөр шаардаж болзошгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

 

Дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт холбогдоод байгаа жүжигчин Юү А Ин сурталчилж буй компаниудынхаа гэрээг зөрчсөний нөхөн төлбөрт 10 тэрбум вон буюу түүнээс дээш хэмжээний нөхөн төлбөр төлөх төлөвтэй байна. 

Энэ тухай хуульч Ким Сон Хүн "YTN"-д өгсөн мэдээлэлдээ "Юү А Ин гэрээ зөрчсөнийхөө төлөө 10 тэрбум воноос илүү хэмжээний нөхөн төлбөр магадлал өндөр байна. Гэхдээ шүүх хурал болохоос өмнө тохиролцоонд хүрэхийг үгүйсгэхгүй. Сурталчилгааны гэрээнд ихэвчлэн сурталчилгаанд оролцсон жүжигчид нийгэмд маргаан үүсгэсэн гэмт хэрэг үйлдэж, компанийн нэр хүндийг унагасан тохиолдолд зар сурталчилгаатай тэнцэх хэмжээний буюу түүнээс дээш хэмжээний торгууль төлөхийг шаарддаг заалт оруулж өгсөн байдаг" гэжээ. 

Жүжигчин Юү А ин хоол хүнс болон хувцас загварын нийт 10 гаруй компанийн нүүр царайгаар ажилладаг. Жилд дунжаар 800 сая вон зар сурталчилгаанаас олдог тэрээр компаниудтайгаа тохиролцоонд хүрч чадахгүй бол шүүхэд дуудагдаж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. 

Юү А Иний "Netflex"-тэй хамтарсан кино төслүүд мөн хойшлогдоод буй. "Hell Bound" киноны хоёрдугаар бүлэг энэ хавар цацагдах байсан. Гэсэн ч хар тамхины хэрэгтэй холбогдуулан түүний дүрийг өөр жүжигчинд өгсөн. Мөн энэ жил нээлтээ хийхээр төлөвлөн зураг авалтаа дуусгаад байсан хоёр ч кино төсөл түр хугацаанд завсарлаад байгаа бөгөөд эдгээр киноны уран бүтээлчид ч мөн Юү А Инээс нөхөн төлбөр шаардаж болзошгүй ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top