Реалити шоуны од Кортни Кардашъяан нөхөр Трэвис Баркерийн хамт угаалгын өрөөндөө хооллож буй зургаа инстаграм хуудаснаа нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.
Тэд угаалгын өрөөний шал болон суултуур дээр хоолнуудаа тавьж, хэрэглэсэн алчуурнууд мөн шалаар хөглөрч байв. Кортни Кардашъяаны хувьд инстаграм хуудаснаа 216 сая дагагчтай. Түүний дагагч нар уг зургийн дор бөөлжиж буй эможи болон "жигшүүртэй", "бохир" байгаа тухай нь бичиж эхэлжээ. Одоогоор Кортни уг үйлдэлдээ ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Кардашъяаны гэр бүлийнхний тухай өгүүлэх "The Kardashians" шоуны гуравдугаар улирлын дугаарууд цацагдаж буй. Олон нийтийн зүгээс тэднийг амьдралаас хэт хол хэмээн шүүмжилж байгаа тул энэ ойлголтыг залруулахын тулд Кардашъяаны эгч дүүс урьд өмнөхөөсөө өөр зургууд нийтэлж эхэлсэн байна.
Мөн Каяли болон Кендалл Женнер нар Селена Гомесийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан доромжилсон гэх шүүмжлэлд өртөөд байгаа нь ч мөн байдлыг улам бүр хурцатгажээ.
Сэтгэгдэл ( 3 )
гэртээ юу хийх хэнд хамаатайн бэ
бааж суухдаа хоолоо идэж байдаг энэ гайхалтай соёлыг манай залуучууд уухайн тас хүлээн авч дууриаж байгаадаа
тэнэг аргаа барсан үйлдлүүдийг нийтлэхээ болиосой