Буянтай мисс

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09

Балетын Түмэнжаргал агсны охин Ундармаа Солонгосын загварын ертөнцөд Монгол охидын мөрөөдлийг гүйцэлдүүлж яваа адтай нэгэн. Зургаадугаар ангийн жоохон охин байхдаа ээжийн хамт Солонгос явж өдгөө тэнд амьдарч байгаа билээ. “Мисс интерэйшнл 2006” тэмцээний ялагч тэрээр эгчийнхээ гэгээн дурсгалд зориулан “Жавхлант ирээдүй” санг 2005 онд байгуулж байсан юм.
Сангийнхаа хүрээнд Дорнод аймгийн Чулуун хороотын дунд сургуульд компютерын иж бүрэн танхим нээн өгч байсан бол Дорнодын арван жилийн сургуулийн 50 жилийн ойгоор БНСУ-д үйлдвэрлэсэн 25 хүний суудал бүхий автобусыг бэлэг болгон илгээж байв. Монгол улсын зүүн урд зүгээс ажлаа эхлэсэн мисс бүсгүй сангаараа дамжуулан эх орныхоо ирээдүй болсон хөдөөгийн хүүхдүүд болон хүнд өвчинд шаналсан олонд туслах зорилго ажилласаар ирсэн. Сангийн санхүүжилтыг түүний ээжийн “Ясар” компани даадаг. Худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр Солонгос, Хятад, Монголд үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Ирээдүйд НҮБ-ын Ази талыг хариуцсан захирал болохыг мөрөөддөг мисс бүсгүйн сонин содон шийдэл бүхий зурагнууд өдгөө загварынхны анхаарлыг татаж байна. Түүгээр зогсохгүй мэргэжлийн ур чадварын хувьд солонгосчуудаас өндөр үнэлгээ авч Герман нөхрийнх нь харыг хөдөлгөж байгаа гэнэ.
“Тэргүүн” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top