Кино зураг авалтын дараа болзож эхэлсэн АЛДАРТНУУД

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

К-драма дээрх хайр дурлалын харилцаа үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөдөг. Зарим тохиолдолд дэлгэцэн дээр гарч байгаа хайр дурлалаас илүүтэй бодит амьдрал дээрх харилцаа сэтгэл хөдөлгөх нь бий.

Ингээд хамтран ажиллагсдаас хайр дурлалын харилцаатай болсон алдартнуудыг танилцуулъя. 

 

1. Ким Су Ён, И Сан Ү

Хосууд 2016 онд "Happy Home" олон ангит кинонд дүр бүтээжээ. Кино зураг авалтын үеэр дотноссон тэд гэр бүл зохиож Өмнөд Солонгосын үлгэр жишээ гэр бүл болсон байна. 

 

 

2. Пак Ха Сон, Рюү Сү Ён 

Хосууд 2013 онд "Two Weeks" кинонд хамтран дүр бүтээжээ. Кино зураг авалтын дараа болзож эхэлсэн хосууд 2017 гэрлэжээ. 

 

 

3. Ча Еэ Рён, Жү Сан Үг

Тэд мөн л 2015 онд хамтран дүр бүтээж, 2017 онд хуримаа хийжээ. 

 

 

4. Жи Сон, И Бу Ён 

Хосууд 2004 онд "Save the Last Dance for Me" кинонд дүр бүтээжээ. Бусад алдартнуудаас ялгаатай нь тэд уг кинон дээр хосуудын дүр бүтээдэггүй байна. Тэд кино зураг авалтаас нэлээдгүй хугацааны дараа буюу 2013 онд харилцаа тогтоон гэр бүл зохиожээ. 

 

 

5. Южин, Ки Тэ Ён 

Тэд 2009 онд "Creating Destiny" киноны зураг авалтын үеэр танилцжээ. Кино дууссаны дараа бүх жүжигчид хамтдаа цуглах үед тэд дотноссон бөгөөд 2011 онд гэрлэжээ. 

 

 

6. Хан Га Ин, Ён Жон Хүн 

Хосууд 2003 онд "Yellow Handkerchief" кинонд хамтран дүр бүтээсэн. Киноны үеэр бие биедээ татагдсан нь олны нүдэнд ил байсан учир болзооны тухай мэдээлэл цацагдахад олон нийт тийм ч их гайхаагүй гэдэг. Тэд 2005 онд хуримаа хийсэн. Гэсэн ч жүжигчин Хан Га Ин сүүлд өгсөн ярилцлагадаа цаашид ганцаар амьдрахаар шийдсэн тухайгаа ярьжээ. 

 

 

7. Хён Бин, Сун Еэ Жин

Хамгийн гайхалтай хайр дурлалын түүхүүдийн нэг "Crash Landing On You" кинонд дүр бүтээсэн жүжигчин Хён Бин, Сун Еэ Жин нар 2022 онд хуримаа хийсэн билээ. 

 

 

8. Сун Хе Гё, Сун Жүн Ки 

"Descendants of the Sun" кинонд хамтран тоглож, улмаар болзож эхэлсэн хосууд удалгүй хуримаа хийж шүтэн бишрэгчдээ баярлуулсан. Гэсэн ч хоёр тийш болсон хосууд карьераа үргэлжлүүлэн өсгөсөөр байна. 

 

 

9. И Сон Гён, Нам Жү Хёг

"Хүндийг өргөлтийн дагина Ким Буг Жү" кинод хамтран тоглосон жүжигчин И Сон Гён, Нам Жү Хёг нар олон жилийн өмнөөс нэгнээ мэддэг байсан гэдэг. 2017 онд "YG энтертайнмент" болон Dispatch тэднийг болзож байгааг баталсан ч тухайн жилдээ хоёр тийш болжээ. 

 

 

10. Ан Жэ Хён, Гу Хе Сон 

Хосууд 2015 онд "Blood" киноны зураг авалтын үеэр танилцжээ. Харилцаагаа олон нийтэд зарласнаас хоёр сарын дараа хуримаа хийсэн хосууд 2019 онд хоёр тийш болж буйгаа зарлажээ. Дуулиан, шуугиан дүүрэн салсан хосууд шүүхэд хандаж, хөрөнгө нэхэмжлэн, сэтгэцийн эмчилгээнд хамрагдсан билээ. 

 

 

11. И Ду Хён, Им Жи Ён 

"The Glory" кинонд дүр бүтээсэн жүжигчин И Дун Хён, Им Жи Ён нарыг болзож байгаа тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 1-нд баталсан. Кино зураг авалтын үеэр тийм ч их таараагүй хосууд киноны дараах цугларалт дээр дотносон улмаар үерхэж эхэлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ (103.57.94.221) 2023 оны 04 сарын 05

Зссссссс

0  |  1
Зочин(66.181.166.196) 2023 оны 04 сарын 06

Эрүү эргүү юм бичих юм аа, эдний алдартан энд маньд ямар хамаа байна аа, өөрөө кимчигээ шүтэх мөрөөрөө шүтэхгүй, өрөөл бусдад хүчээр тулгах чинь одоо тэгээд зөв үү, энэ сайт чинь дан кимчи шүтлэгтэнгүүдийн сайт арай биш байлгүй дээ

1  |  4
Hahah(66.181.187.164) 2023 оны 04 сарын 06

Hutsad bgan be chi

0  |  3
Kill(172.56.153.75) 2023 оны 04 сарын 06

Ene hujaa nar hend hamaatain. Neg haltar solongos orchuulgatai bolj. Hugjoe gevel Americiig duiraa. 2 doh so boloh shaardlaggui.

1  |  10
Top