Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөлбөмбөгийн од асан Жерар Пике нэгэн ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ. Энэ үеэрээ Шакирагаас салснаас хойш ирж буй шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч буй тухайгаа хуваалцжээ.
Энэ тухайгаа тэрээр "Эхэндээ энэ үнэхээр хэцүү байсан. Хэрэв би ирж байгаа бүхий л зүйлсэд анхаарлаа хандуулсан бол хадан дээрээс үсрэх байсан. Миний хайхрамжгүй зан л сэтгэцийн эрүүл мэндийг минь аварсан. Хүмүүсийн 95 хувь нь өөрт огт хамааралгүй асуудалд анхаарлаа хандуулах хандлагатай байдаг. Миний анхаарлаа хандуулдаг зүйлс бол эрүүл мэндийн ноцтой асуудал, гэр бүл, харилцаа.
Миний экс эхнэр Латин Америк гаралтай хүн... Түүний шүтэн бишрэгчдээс надад ирсэн дайралт төсөөлөхийн аргагүй их байсан. Сая сая харгис сэтгэгдэл. Гэхдээ энэ бүхэн надад тийм ч хамаатай биш. Үнэнийг хэлэхэд би тэднийг танихгүй шүү дээ. Эдгээр хүмүүс ямар ч өөрийн амьдралгүй мэт байхад би яагаад тэдэнд санаа зовох гэж? Тэд яг л робот шиг. Би тэдэнтэй хэзээ ч уулзахгүй шүү дээ.
Тийм учраас тэдний санаа бодолд тийм ч их ач холбогдол өгөх хэрэггүй. Тэдний санаа бодолд анхаарал хандуулж эхлэх юм бол чи үхэх болно. Тэд чамайг санаа зовоосой л гэж хүсэж байгаа. Тэр бол тэдний хувьд ялалт. Та тэдэнд санаа бодол нь хамаагүй гэдгийг харуулах хэрэгтэй. Учир нь энэ нь тэдний уурыг хүргэх болно" гэжээ.
Жерар Пике 11 жилийн гэрлэлтээ өөр эмэгтэйгээс болж эцэс болгосон хэмээн шүүмжлүүлж буй. Тэрээр гэрлэлтээ цуцлуулсандаа огтхон ч харамсахгүй байгаагаа илэрхийлсэн бол Шакира түүнд уурсан дуу хүртэл хийгээд амжсан билээ.
Сэтгэгдэл ( 5 )
11 jil hanilchaad ider saihn nas career buh ymaaraa shakira baga zereg uharsn bj taaraa nas n gundd irehin tsagt zaluu huuhent ger orondoo ehneriinhee araar tavih hereg bnu zavaan amitan tiim l setgel n hursn bol anhnaasaa shuud zoirgt held yriltsaad setgel sanaag n argadaad taivshruulah bsan ym. Nuguu hun n hairt uchir tsojirdjil taaraa shde ynr saindaa chaduulsnaa huursagsnaar bodhoor duu hiihevde hiisn duund n hariu uzuulj ntr yost hogiin eree pisda shalchigansan saihn zaluu nasiig n urcheed sejig ym. Shakira ch saihn huuhn uur zaluu hob geed l tosood avah bizde uhsn
shakira uzesgelentei tom od yum chin oor iluu saihan nuhur oldoh bailguide tiimee
Iim hugiin hunii orontsognudiig und zub um hiisen reklamddag bn.Amin hubia hichesen hunii orontsog l bn shde.Getel Chakira bol gaihaltai hudulmurch saihan emegtei bhad
Сэтгэл нь хөрсөн л бол яагаад ч нэмэргүй биз дээ, юундаа хойноос нь хэл ам хийдэг юм. Шууд орхих хэрэгтэй.
шөнийн клубт *** хийж байсан эмэгтэйг компанидаа бохир ажлаа хийлгэхээр /хууль зөрчсөн/ авчихаад, дээр нь эхнэрээ хуурчихаад огт тоохгүй хэрэлдэж байгааг харвал новшын испани бололттой. энэ одоо залуу үед хэрэггүй, хог новш болохоор мэдээ байхад яах гэж үүнийг дахин дахин тавина вэ.