5 тэрбум воны криптовалютын эзнийг хөнөөсөн сэжигтнүүдийн зургийг ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

Сэжигтэн 35 настай И Кён Ү, 35 настай Хван Дэ Хан, 29 настай Ён Жи Ху

 

Өнгөрсөн долоо хоногт гурван эрэгтэй 40 гаруй насны эмэгтэйг хулгайлж, улмаар амь насанд нь хүрсэн хэрэг Өмнөд Солонгост гарсан. Хохирогч эмэгтэй 5 тэрбум орчим воны криптовалют эзэмшдэг нэгэн байсан бөгөөд гэмт этгээдүүд хөрөнгийг нь авах үүднээс хохирогчийг хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа билээ. 

Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс онц ноцтой хэргийн сэжигтнүүдийн нэр, нас, зургийг олон нийтэд ил болгох тохиолдол бий. Дээрх хэргийн сэжигтнүүдийн зургийг олон нийтэд ил болгоод байгаа бөгөөд энэхүү үйлдэл нь олон нийтийн дунд маргаан дэгдээж эхэлжээ. 

 

 

Учир нь сэжигтнүүдийн зураг хэзээ авахуулсан нь тодорхойгүй хуучирсан зураг байсан гэнэ. Хууль зүйн яамны мэдээлснээр сэжигтнүүдийг баривчилсны дараа авсан бодит зургуудийг зөвхөн тэдний зөвшөөрлөөр олон нийтэд цацах боломжтой гэнэ. Тиймээс олон нийтийн сүлжээнд тавьж буй зургууд нь ихэвчлэн олон жилийн өмнө авсан иргэний болон жолооны үнэмлэхний зураг байдаг аж. 

Энэ нь олон нийтэд сэрэмжлүүлэг болгох зорилгыг улам бүр бууруулсаар байгааг ард иргэд шүүмжилсээр байна. Өмнө нь ч бас энэхүү шүүмжлэл хүчтэй өрнөж байсан. Энэ удаагийн олон нийтийн эсэргүүцэл үр дүнд хүрч сэрэмжлүүлэх системийг илүү боловсронгуй болгох үүднээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хууль санаачлагчид өргөн барьжээ. 

Цагдаагийн байгууллага ч мөн энэхүү тогтолцоог боловсронгуй болгохын тулд хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн байна. 

 

Метроны буудал дээр хамтран ажиллагчаа хөнөөсөн этгээд Жон Жу Хван

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top