5 тэрбумын эзнийг хөнөөсөн этгээдүүдэд ЦААЗЫН ЯЛ оноохыг шаарджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 12

 

Өнгөрсөн оны гуравдугаар сард Өмнөд Солонгост 5 тэрбум воны криптовалют эзэмшдэг эмэгтэйг дээрмийн сэдэлтэйгээр бүлэглэн хөнөөсөн хэрэг гарсан билээ. Гэмт этгээдүүд талийгаачийг хулгайлан, улмаар амь насыг нь хөнөөсөн бөгөөд уг хэрэгт холбогдсон 4 этгээдэд давж заалдах шатны шүүхээс цаазаар авах ял оноохыг прокурорын зүгээс хүссэн байна. 

Талийгаачтай хамтран ажилладаг байсан гэр бүлийн хосууд түүний эзэмшдэг криптовалютийг авахын тулд хүн хөлслөсөн болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Тэдний хөлсөлсөн этгээд өөр гурван хүний хамтаар эмэгтэйг хулгайлж, улмаар амь насанд нь хүрэн, цогцосыг нь Тэжон хотын ойролцоо хаяжээ. 

Прокурорын зүгээс уг хэргийг гардан үйлдсэн гэх дөрвөн этгээдэд цаазын ял оноохыг шаардсан бол гэмт хэргийн захиалга өгсөн гэх эхнэр, нөхөр хоёрт 7 жилийн хорих ял тус тус ноогдуулахыг шаарджээ. Учир нь тэд мэдүүлэгтээ "Талийгаач руу өр барагдуулах хүмүүс явуулсан гэж бодсон. Түүнийг сүрдүүлээд мөнгийг нь авах зорилготой байсан учраас хүн хөлсөлсөн" хэмээсэн нь аллагыг урьдаас төлөвлөөгүй гэх ангилалд орон ялын хэмжээ нь ийнхүү буурсан байна. 

 

Захиалга өгсөн гэр бүлийн хосууд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top