Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Авлигатай тэмцэх газраас албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд таван жилийн нүүр үзэж байна.
Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард нэг сар цагдан хориод, хилийн хориг тавиад байсан ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс хоригийг цуцалсан. Ингээд Ч.Сайханбилэг батлан даалтад гарсан байх хугацаандаа буюу 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг орхин гарсан түүхтэй.
Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд түүнийг албадан авчрах ажиллагаа үр дүнд хүрээгүй байгаа бөгөөд Ч.Сайханбилэг АНУ-ын томоохон хуулийн фирмээр үйлчлүүлж, тус улсаас улс төрийн орогнол хүсээд байгаа юм.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Таван Ш” ажиллагааны хүрээнд түүнийг албадан авчрах боломж бий гэдэг эх сурвалжийн мэдээлэл байна.
Ч.Сайханбилэгийг АНУ-ын иргэншилтэй болсон гэх мэдээлэл цацагдах болсон ч одоогийн байдлаар тэр Монгол Улсын харьяаллаас гараагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг Монгол Улсын иргэн хэвээрээ бөгөөд тус улсаас улс төрийн орогнол хүссэн хүсэлтийг хүлээн аваагүй байгаа нь “Шувуу” ажиллагаагаар албадан авчрах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж хэлж болох юм.
Сэтгэгдэл ( 7 )
хамгийн шившигтэй утсан хүүхэлдэй ерөнхий сайд блаа гэж
Энэ балаг үр хүүхдээсээ ичиж амьдар
Gol gemt heregten Elbegdorjhurts dorligjav mi ovogt nar yasan be. Jaraahai huuguud baihiin. Ene mongoliin hamgiin gol daisnuud hajuud chini chaddagiin bol bari geed daapaalaad suuj baina.
shibshig
eee
wwww
dfdsfa